Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: ЦЕГ-ын хууль бус бичгийг үндэслэж бүртгэхээс татгалзлаа

ikon.mn
2016 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нарыг ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй тул ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар ялгүй болох хугацаа дуусаагүй гэснийг үндэслэн СЕХ бүртгэхээс татгалзсан билээ.

Энэ шийдвэртэй холбогдуулан МАХН-ын удирдлагууд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.

Н.Энхбаяр "Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. 

Сонгуулийн Ерөнхий Хороо МАНАН-гийн гар хөл болсон байна.

ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол зөвхөн МАНАН-д ашигтай, луйврын сонгууль болох нь батлагдаж байна" гэв.