Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Галт чулууны нууц"-ыг тайлъя!

ikon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн дараа болох хүүхдийн баяраар Улаанбаатар хотын Хүүхдийн театр багачууддаа зориулан ГАЛТ ЧУЛУУНЫ НУУЦ - жүжгээ тоглох гэж байна.

Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжгийн үйл явдал өрнөдөг. Хүүхдүүд зурагтаар харж, номноос уншиж байсан баатруудтайгаа уулзаж, хамтдаа дуулж бүжиглэх ховорхон боломж тохиож байна.

Жүжгийн найруулагч, СТА Б.Хишигзаяа  "Үзэгч хүүхдүүд энэ жүжгийг үзээд чадлынхаа хэрээр байгалиа хамгаалах үүрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Ногун бол байгаль хамгаалдаг савдаг. Байгалиа хамгаалахын төлөө тэмцэж буй Ногунд сонирхолтой адал явдлууд учирна" гэлээ.

А.Наранцацрал