Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Вьетнам рэппер Обамаг гайхшруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Вьетнамд айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсын залуустай Хо Ши Мин хотод уулзалт хийжээ.

Асуулт хариултын үеэр Вьетнамын хамгийн алдартай рэппер гэгддэг Субой ерөнхийлөгчөөс асуулт асуусан байна. Жинхэнэ нэр нь Хан Лам Тран Ан гэдэг 26 настай бүсгүй Обамагаас улс үндэстэнд урлаг соёл ямар чухал нөлөөтэй тухай үзэл бодлыг нь асуужээ.

Гэтэл Обама түүний асуултанд хариулахаасаа өмнө Субойг богинохон рэп хийж үзүүлэхийг хүссэн байна.  Ингээд Субой хэдэн мөр райм вьетнам хэлээр хэлсэн нь Обамаг гайхшруулж чаджээ. Түүний рэпийн агуулга нь зарим хүмүүс маш их мөнгө, том орд харштай байдаг ч аз жаргалтай байж чаддаг эсэх тухай өгүүлсэн болохыг Субой дараа нь тайлбарласан байна.

Коммунист засаглалтай Вьетнамд рэппер байх хэцүү, тэр тусмаа эмэгтэй хүн ийм ажил эрхэлдэг нь сонирхолтой байгаа юм.

Обама вьетнам реппэрийн асуултанд хариулахдаа “Үнэнийг хэлэхэд урлаг заримдаа маш аюултай” гээд “Тийм ч учраас төр урлагаас болгоомжилдог. Гэхдээ хэрвээ урлагийг хоригловол хүмүүсийн хамгийн нандин хүсэл мөрөөдлийг хориглож байгаагаас ялгаагүй гэдэгт би бат итгэдэг” гэжээ.

Эх сурвалж: Time.Com