2020/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,803.58₮
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
|
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
18°
11:00
S26
20°
12:00
S26
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батбаяр: Оффшор компани надад ХАМААРАЛГҮЙ болох нь тогтоогдсон

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр өөртэй нь нэр холбогдоод буй оффшор компанийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Д.Батбаяр “Оффшор данстай холбогдсон 49 иргэн Монголд байна. Энэ дунд Кёкүшюзан Д.Батбаяр миний бие багтсан байгаа.

Би өмнө нь албан ёсоор та бүхэнд хэлж байсан. Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс юм.

Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй. Миний үеийн нөхдүүд орон дотроо хэвтэж байхад би үүрийн дөрвөн цагт босоод барилдаж, бэлтгэл хийж, эх орныхоо нэрийг гаргаж, араасаа олон сайхан бөхчүүдийг дагуулж хөдөлмөрлөсний үр дүнд цалингаа авдаг байсан данс юм.

Сая АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ зэрэг бүхий л шалгах ёстой газар шалгууллаа. АТГ-аас надад хариу ирсэн. Энэ хариунд Кёкүшюзан Д.Батбаяр хамааралгүй юм байна. Энд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг нь өөр хүн юм байна гэсэн. ТЕГ-аас намайг Эрүүгийн Цагдаагийн Газарт ханд гэсэн. 

Тэгээд Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Хариу нь энд байна. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон гэсэн байна. Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд ийм андуурал бас гардаг юм байна шүү” гэв.

Цагдаагийн газраас ирсэн хариу:

 

Сэтгүүлчид түүнээс УИХ-ыд нэр дэвших үү? хэмээн асуухад Д.Батбаяр “АН-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Энэ сарын 27-нд АН-ын ҮЗХороо хуралдаад шийднэ.

Би 2008 онд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж хамгийн олон санал авч байсан. Олон ч ажил хийсэн. Би сумогийн зодог тайлсан ч өөрийгөө залуу гэж боддог. Эрч хүчтэй сайхан ажиллах сэтгэл байна” хэмээн хариуллаа.

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x