Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд шинэ нийтийн тээврийн хэрэгслийн загварыг танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бээжинд болж байгаа 19 дэх удаагийн Олон улсын Өндөр технологийн Экспогийн үеэр TEB (Transit Elevated Bus) буюу өргөгдсөн автобусны загварыг танилцуулжээ.

Зохион бүтээгч нарын ярьж байгаагаар замын бөглөрлийг саадгүй туулах чадвартай энэ автобус нь 1,200 хүний багтаамжтай. Метротой адилхан өгөөжтэй хэдий ч тав дахин бага зардалтай уг системийг нэг жилийн дотор ажилд оруулж чадахаа амлаж байгаа гэнэ.

Энэ оны хоёрдугаар хагаст Хебей мужийн Чиньхуандао хотод туршилтаар явж эхлэх юм байна.

Эх сурвалж: CCTV, Shanghaiist