Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Говь: Бидний тоо цөөхөн ч Монголоороо сайхан амьдарч байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Чинхай муж буюу Хөх нуурын Монголчуудын ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, үндэсний урлагийн тоглолт өнөөдөр нээлтээ хийлээ.

Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, Чинхай мужийн соёлын болон хэвлэл мэдээллийн танхим хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

Арга хэмжээнд оролцон дуу хуураа өргөхөөр ирсэн Хөх нуурын Монголчуудын төлөөлөл малчин н.Говьтой товчхон ярилцсанаа хүргэе.

Тэрбээр Хөх нуурын Монголчуудын дунд дуулагддаг "Намрын эхэн сар" уртын дуугаар нийт Монгол түмэндээ мэндчиллээ. 

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж буй урлагийн тоглолтод БНХАУ дахь Монгол, Төвд зэрэг үндэстний төлөөллүүд ардын урлагийн дээжээсээ толилуулах юм байна. 

Фото

Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг