Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Голомт" банк Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн холбооноос зохион байгуулдаг Соробаны баяр, Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдаж 1,000 орчим хүүхэд оролцож байна. 

Соробан сампин нь хүүхэд өсвөр үеийн оюуны чадамжийг дээшлүүлэх, тархины хоёр тал бөмбөлгийг хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх чадварыг нь хөгжүүлэх, ой тогтоолт сайжруулах зэрэг ач тустай юм. 

Иймд "Голомт" банкнаас тус арга хэмжээг жил бүр ивээн тэтгэсээр ирсэн бөгөөд Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 2-6 насны шилдгүүд 2016.05.21-нд тодорсон бол 6-13-ны насны аваргууд 2016.06.04-ны өдөр тодорно.  

Дашрамд дурьдахад 2015 онд Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Дэлхийн сампин, Цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монголын Хүүхэд Залуучуудын Соробан Сампингийн холбооны 6-13 насны 30 орчим суралцагчид оролцон дэлхийн 50 гаруй орны 11 мянга гаруй суралцагчидтай өрсөлдөнөөс нэг алтан цом, таван мөнгөн цом, багаараа хүрэл медаль хүртэн өндөр амжилт үзүүлсэн юм.

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.