Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Шатсан цогцос хэн болохыг тогтоосон"

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Булагийн тохой буюу Шувуун фабрикийн ойролцоо 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хохирогчийн хэн болохыг тогтоосон тухай ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбат "Хохирогч Улаанбаатар хотын иргэн, эрэгтэй 53 настай Б болох нь тогтоогдсон. Иргэн Б-г иргэн Н хутгалж хөнөөгөөд бусадтай хамтран зөөвөрлөн шатаасан нь тогтоогдсон. 

2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Булгийн тохой гэх газарт цогцос байсныг иргэн Г нар харсан боловч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж байна. 

Иргэддээ анхааруулж хэлэхэд гэмт хэргийн талаар сонссон, үзсэн харсан даруйдаа цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагад мэдэгдсэнээр гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлэх, оргон зайлахаас нь урьдчилэн сэргийлж, хэргийг шуурхай илрүүлэхэд ач тустай юм." гэв.

ЦЕГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлыг ikon.mn ШУУД дамжууллаа.