Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Оюутнууд сургалтын төлбөрийн ЗЭЭЛ авч эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэллээ. Өнөөдөр БСШУЯ,  төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд, Хаан, Голомт, Төрийн банктай “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

Мөн зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулж амжилт хүслээ. 

БСШУ-ны сайд Л.Гантөмөр ”Өнөөдөр манай улсад нийт 162,200 оюутан суралцаж байгаагийн 93 хувь нь хувийн зардлаар суралцаж байна. Хувийн зардлаар суралцаж байгаа 150,980 оюутны 83 хувь нь эцэг, эхийн цалин тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө хийж байна.

Арилжааны банкны зээлийн хүү жилийн 25 хувь байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээрээ төлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их мөнгийг сар бүр банкинд тушааж байна. Үүнээс гадна зөвхөн сургалтын төлбөрөөс шалтгаалж өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй хаалганы цаана үлдэж байгаа олон сайн залуус байгаа.

"Сайн оюутан" хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие дасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хамтран хэрэгжүүлж байгаа Хаан, Голомт, Төрийн банкны хамт олонд нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Оюутан залуустаа амжилт хүсье.” гэв.

Хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх хэлбэрээр дахин санхүүжүүлэх, хоёрдугаарт хөнгөлөлттэй хүүтэй богино хугацааны, гуравдугаарт ирээдүйн орлогоор эргэн төлөгдөх 10 хүртэл жилийн хугацаатай урт хугацааны зээлийг олгох боломжийг нээж байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн ирэх 3 жилийн төгсөлт, дээд боловсролын байгууллагад суралцагчдыг харгалзан, энэхүү хөтөлбөрт 2016 оны төсвийн жилд 100.0 тэрбум төгрөг, 2017, 2018 онд харгалзан 118.0, 134.0 тэрбум төгрөг тус тус байх урьдчилсан тооцоотой байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг