Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Иргэн Ц-ийн баримтыг 400 саяын азтаны баримт биш гэж дүгнэсэн"

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN
 

НӨАТ-ын сугалааны азтаны 400 саяын баримтын талаар Гааль Татварын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Гааль, Татварын Мэдээлэлийн Технологийн Төв, Улсын Төсөвт Үйлдвэрийн Газрын дарга Р.Отгонтулга “400 саяын азтан биш гэдэг нь тодорхойлогдсон байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 400 сая төгрөг хожсон иргэнийг байцааж, шалгаж байгаа мэтээр мэдээлээд байна. Төрийн сангаас олгогдож байгаа мөнгийг хуурамч, эвлүүлсэн баримтаар авах боломжгүй. 

Тухайн баримтыг азтаны баримт биш гэж бид дүгнэсэн. Яагаад гэвэл тухайн баримтны QR кодыг уншуулахад 100 төгрөгийн тор байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоёр өөр баримтыг нийлүүлээд ГТЕГ-т уламжилсан байна" хэмээн ярилаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Гааль, Татварын Ерөнхий Газраас 400 саяын азтан гэж өөрийгөө хэлсэн иргэнийг шалгуулах хүсэлтийг гаргасан. Иргэн Ц цагдаагийн байгууллага байцааж байна гэх мэдээлэл гаргасан. Ямар нэгэн байдлаар байцаагаагүй, тодруулга, мэдээлэл авсан.

Хуурамч, бодит биш гэдгийг нь нарийн шинжилгээгээр тогтоогдоно. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээр шалгаж байна" гэлээ.

ВИДЕО:

/1 минут 4 секундээс видеоны дуу сонсогдоно/