Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр хөлтэй ямаа сүргээсээ хоцордоггүй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баруун өмнөд Хятадын Юннань мужийн нэгэн тосгонд төрөлхийн хойд хоёр хөлгүй ишиг төржээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард төрсөн ишиг долоо хоногийн дотор урд хоёр хөл дээрээ тэнцвэрээ олж явж сурсан байна.

Орон нутгийнхан түүнийг “сэтгэлийн хүчтэй ямаа” хэмээн нэрлэх болжээ.

Тосгоны хүмүүсийн ярьснаар уг ямаа нь төрөхдөө хойд хоёр хөл нь эх биедээ наалдсан гаж хөгжилтэй байсан гэнэ. Эх нь ишгийг тээж байх үед бусад ямаануудтай мөргөлдөн тэмцэлдэж байхдаа гэмтээсэн байх гэж тэд таамагладаг ажээ.

Одоо тус тосгоныхон хоёр хөлтэй ямаагаа гадны зочдод үзүүлэн сонирхуулдаг үзвэр болгоод байгаа гэнэ.

Эх сурвалж: People.com.cn