Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн уран бүтээлийн “Болор сарнай" наадам АНХ удаа болно

БСШУСЯ
2016 оны 5 сарын 17
БСШУСЯ
Зураг зураг

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх зургаадугаар сард зохион байгуулахаар болжээ.

Яруу найргийн “Болор цом” , үргэлжилсэн үгийн “Алтан өд” гэх зэрэг томчуудад зориулсан наадам байхаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн наадам огт байгаагүй  юм. 
Иймээс Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан анх удаа хүүхдийн шилдэг уран бүтээл шалгаруулах  “Болор сарнай” наадмыг зохион байгуулахаар болжээ.

Эл наадамд 2015 онд хүүхдэд зориулагдан туурвигдсан бүтээл байх юм.

  • Шүлэг
  • Яруу найргийн ном
  • Үргэлжилсэн үгийн зохиол
  • Шүүмж судлалын бүтээл гэх төрөл зүйлээр уран бүтээлчид өрсөлдөх юм.
Өрсөлдөх бүтээлүүдийг 05-р сарын 25-ны 16:00 цаг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа БЗД дэх салбар номын сангийн байр /БЗД 12-р хороолол, 58-р байр/ -нд хүлээн авах ажээ. Холбоо барих утас: 99172843