Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Дизель хөдөлгүүр яагаад тачигнадаг вэ?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 5 сарын 16
Cardoctor

Газрын тосыг хэд хэдэн удаа нэрсний дараа дизель түлшийг гаргаж авдаг. Энэхүү бодис нь өндөр даралт, өндөр температурт тэсэрдэг онцлогтой.

Тиймээс дизель хөдөлгүүр нь бензин хөдөлгүүр шиг асаалтын очлуурыг хэрэглэдэггүй.

Дээрх өндөр даралтыг үүсгэхийн тулд ажлын хөндий дэх эзэлхүүнийг багасгадаг. Ингэснээр бензин хөдөлгүүрээс 2-3 дахин их даралт ажлын хөндийд үүсдэг.

Өндөр даралт үүссэн ажлын хөндийд түлшийг цацахын тулд дизелийн аппартур (өндөр даралтын насос) түүнээс илүү даралтаар түлшийг ажлын хөндий рүү шахдаг.

Ингэснээр тэсрэлт хүчтэй явагдсанаар тачигнасан дуу үүсдэг байна. Мөн түлшийг өндөр даралттай болгох аппаратурны ажиллагаан явцад дуу үүсдэг.

 

Орчин үеийн дизель хөдөлгүүрүүд тачигнасан дууг дарахын тулд моторыг сайн чанарын, дуу дарагчтай порлоноор өлгийддөг болсон. Ингэснээр жолоочид тав тухтай, дуу багатай мэт сэтгэгдлийг төрүүлэх болсон.

Яг үнэндээ бол өнгөрсөн болон одоо үеийн дизель хөдөлгүүрийн тачигнасан дууг - дуу тусгаарлагчийн туслалцаатай намсгаж байгаа болохоос цаана гарч байгаа дууг нь намсгаагүй юм.

 

Дизель хөдөлгүүрийн аппаратур, труп, форсунк    

 

Хөдөлгүүрийн дуу тусгаарлагч

ХЭВИЙН БУС ДУУ

  • Хэрвээ өмнөхөөс хэвийн бус дуу үүссэн, сонсогдож байгаа бол засвар үйлчилгээ хийгээгүй тохиолдолд түлшний чанар болон цетаны харьцаанд өөрчлөлт орсон байх боломжтой. Энэ үед түлш болон түлшний шүүрийг сольж үзэх хэрэгтэй.
     
  • Харин засвар үйлчилгээ хийсний дараа дуу өөрчлөгдсөн бол (духны ремень солих, парплунжер солих, өндөр даралтын насос солих, форсунк солих) галын өнцгийг шалгах хэрэгтэй.
     
  • Дууны түвшин багассан бол моторын даралт суларч шахалтын зэрэг багассан байх магадлалтай. Энэ үед галын өнцөг, шахалтын зэргийг шалгуулаарай.

 

Зураг