Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гадаад худалдааны тэнцэл 484.6 сая ам.долларын ашигтай гарчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN

Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас​ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний  дөрөвдүгээр сарын байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Статистик мэдээллүүдээс онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна.

Нийгмийн үзүүлэлтүүд

Бүртгэлтэй ажилгүй иргэд

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны дөрөвдүгээр сарын эцэст 45.7 мянга болсны 23.9 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 мян.хүн буюу 1.5 хувиар, өмнөх сарынхаас 2.0 мян.хүн буюу 5.8 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.5 мянга буюу 52.4 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Эрүүл мэнд 

Улсын хэмжээгээр 2016 оны эхний дөрөвдүгээр сард нялхсын эндэгдэл 576 болж, өмнөх оны мөн үеийнхээс 166 хүүхэд буюу 40.5 хувиар, 5 хүртэлх насандаа 665 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 189 хүүхэд буюу 39.7 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг

Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрөвдүгээр сард 9,919 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 532 хэрэг буюу 5.1 хувиар буурчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 84.3 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 10.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 8.6 тэрбум төг буюу 11.4 хувиар өсч, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 1.5 тэрбум төг буюу 12.8 хувиар буурсан байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд

Гадаад худалдааны тэнцэл

Монгол Улс 2016 оны эхний 4 сард дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2210.1 сая ам.доллар, үүнээс экспорт 1347.4 сая ам.доллар, импорт 862.7 сая ам.доллар байна.  

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 4 сард 418.0 сая ам.долларын ашигтай байсан бол 2016 оны эхний 4 сард 484.6 сая ам.доллар байна. 

Улсын нэгдсэн төсөв 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний 4 сарын байдлаар 1,656.3 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2319.9 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 418.8 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 1.1 хувиар буурч, зарлага 20.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг