Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

BBC суваг арван жилийн өмнө буруу хүнтэй ярилцлага хийж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Одоогоос яг арван жилийн өмнө BBC-гийн Лондон дахь төв офист IT мэргэжилтний ажлын байранд шалгуулахаар Гай Гома хэмээх эр очоод санамсаргүй од болж байжээ.

BBC-гийн найруулагч түүнийг ярилцлага өгөхөөр ирэх ёстой байсан интернэт эксперт Гай Кевнитэй андуурч шууд ярилцлаганд оруулсан байна. Тэдний ярилцах сэдэв Apple компани, Битлзийн дуу бичлэгийг эзэмшдэг Apple студийн хоорондох нэрний маргаан байжээ.

Гомагийн нүүрийг будаж засаад микрофон зүүж өгснөөр ярилцлага эхэлсэн байна. Эхэн үедээ гайхаж балмагдсан царайтай байсан ч тэр сүүлдээ өөрийн мэдэлгийн хүрээнд ярилцаж эхэлжээ.

Тэр хэдийгээр ажилд орж чадаагүй ч интернэт ертөнцөд од болж чадсан юм.

Ер нь BBC суваг 87 жилийн телевизийн түүхэндээ хэд хэдэн алдаа гаргаж байжээ.

Тухайлбал хөтлөгч Симон Маккой нэг удаа гартаа iPad барьж гарахын оронд алдаа гаргаж боодол бичгийн цаас барьсан байв.

Мөн 2014 онд тэд шинэ робот камер туршиж байгаад удирдлагаа алдсанаас камер нь студи дотор тэнүүчилж эхэлсэн байна.

Эх сурвалж: Quartz