Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Кёкүшюзан Д.Батбаяр: Японд байхдаа данс эзэмшиж байсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Panama Papers"-ийн мэдээлэлд төрийн өндөр албан тушаал хашиж байсан Монгол хүмүүсийн нэрс зарлагдсан билээ. Тэдний дотор УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын нэр байсан. Тэгвэл энэ асуудлаар тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. 

Д.Батбаяр "Ямар дансыг оффшор данс гэдэг юм бэ гэдэг гэхээр тухайн орны иргэн өөр оронд данс нээлгэхийг оффшор гэдэг юм байна. 

Миний хувьд оффшор данс байгаа юу гэвэл байгаа. Хаана байгаа вэ гэвэл зөвхөн Япон улсад байгаа. Би тэнд 25 жилийн өмнө барилдаж байхдаа шагнал, цалингаа банкнаас дансаар авдаг байсан. Тэр дансууд байгаа. Одоо бол зарим нь хаагдаад бараг байхгүй болж байгаа байх. Би зодог тайлаад Монголдоо ирэхдээ дансанд байсан мөнгөө аваад, тэг үлдэгдэлтэй болгоод ирсэн. 

Намайг гадаадын тэр тусмаа арлуудын оронд данстай гээд нэр цохоод байна. Би тэнд очиж үзээгүй. Оффшор данстай, гадаадад мөнгө байршуулаад, татвараас нуугддаг ямар муухай улс байдаг юм бэ гэж боддог байсан.

Сонгууль дөхөж байгаа энэ үед АН-аас нэг хүн байх ёстой байсан юм болов уу. Тэгээд намайг үүнд оруулж байгаа юм болов уу. Японоос өөр оронд надад данс байхгүй. Тийм их мөнгө ч надад байхгүй" гэлээ.