Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүдийн хамгийн буруу 10 хувцаслалт, Британичуудынхаар

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Их Британий Harvey Nichols их дэлгүүрийн сүлжээ эрчүүдийн дунд санал асуулга явуулж, эрчүүдийн хувцаслалтын хамгийн буруу 10 хэлбэрийг нэрлүүлжээ.

Судалгааны дүнгээр бол углааш (сандаал) дотуур оймс өмсөх нь хамгийн зохимжгүй хувцаслалт гэсэн байна.

Британи эрчүүд тус улсын хамгийн зохимжгүй хувцасладаг олны танил хүнээр сөрөг хүчний удирдагч, улс төрч Жереми Корбинийг нэрлэж, харин хамгийн сайхан хувцасладаг эрэгтэйг Дэвид Бэкхем гэжээ.

Британий эмэгтэйчүүд мөн эрчүүдийн нэгэн адил оймсон дээр углааш өмсөхийг хамгийн их үзэж чаддаггүй бол ялгаатай нь сахал тавих болон үсээ толгой дээрээ боохыг муу стиль гэж үзсэн байна.

Ингээд Британи эрчүүдийн нэрлэсэн хамгийн зохимжгүй хувцаслалтын 10 хэв маягийг нэрлэвэл:

1. Углаашийг оймстой өмсөх

 

 

2. Багадсан цамц

 

 

3. Хэт богино өмд

 

 

4. Хэт дээш татаж өмсдөг өмд

 

 

5. Хэт богино шорт өмсөх

 

 

6. Үдээстэй болон үдээсгүй ботинкийг оймсгүй өмсөх

 

 

7. Цагаан дотуур цамц (майк)

 

 

8. Хэт бариу жийнсэн өмд

 

 

9. Уранхай жийнсэн өмд

 

 

10. Улаан өмд

 

 

Эх сурвалж: The Independent