Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Туслах кроп

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 5 сарын 9
Cardoctor

Дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй машинд ихэвчлэн туслах кропыг ашигладаг. Түүний үүрэг нь үндсэн кропноос гарч буй эргэлтийн хүчийг хойд ба урд дугуй руу дамжуулдаг.

Элэгдлийн шинж тэмдэг:

  • 4WD гэрэл анивчих
  • Жолоодлогын явцад машины төвөөс хэвийн бус дуу гарах
  • Эргэх үед тачигнасан дуу гарах
  • Шингэн алдагдах
  • Мостонд залгасан үед 4 дугуйн хөтлөх систем ажиллахгүй байх
 

Гэмтлийн шалтгаан:

  • Хэрвээ таны мост цахилгаанаар залгаж, салгадаг бол цахилгаантай холбоотой асуудал гарсан байх магадлалтай.
     
  • Туслах кропны залгах, салгах сэрээ элэгдсэн байх боломжтой.
     
  • Туслах кроп буюу хүч дамжуулах эд ангийн гэр (корпус) нь бүгд амьсгалын шланктай байдаг. Учир нь ажиллагааны үед доторх тос халж, агаарыг халаах бөгөөд халсан агаар нь дээшээ амьсгалын шланкаар гарч байхаар хийгддэг. Амьсгалын шланкны үзүүр нь дотроос хийг гаргах л үүрэгтэй байдаг. Ашиглалтын явцад тухайн шаланк тасрах, бөглөрөх, зэврэх зэрэг эвдрэл үүсдэг. Хэрвээ та машинаа өндөрлөсөн бол агааржуулалтын шаланкыг уртасгаж байхыг зөвлөе!
     
  • Хэрвээ тасарвал тухайн редуктор эсвэл туслах кропон дотор ус орох, ус орсноор тосыг ээдүүлж тосолгоогүй болгож шаарик, редукторыг дуутай болгоно мөн тос цацаж түвшинг багасгадаг. Энэ үед тосыг даруй 2-3 удаа үечлэлтэйгээр солих хэрэгтэй. Өвлийн нөхцөлд тос ээдсэнээр редуктор зуурах, ажиллагаа хүндрэх, бензин зарцуулалт ихсэх зэрэг сөрөг нөлөөтэй.
     
  • Туслах кропны тосыг тогтмол шалгаж, сольж байх нь хожим үүсэх том эвдрэлээс сэргийлдэг.

 

Зураг