Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Германчууд дүрвэгсдэд эмэгтэйчүүдтэй хэрхэн зөв сээтэгнэхийг зааж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Германы боловсролын төвүүдэд Ойрх Дорнодоос ирсэн дүрвэгсдэд герман бүсгүйтэй хэрхэн зөв сээтэгнэхийг заах сургалт явуулж эхэлжээ.

Тухайлбал Pro-Familia сургалтын төвийн багш, секс эмчилгээний мэргэжилтэн Кристиан Зек “Герман эмэгтэйтэй хэрхэн ярилцах вэ?” гэсэн сэдвээр хичээл заадаг байна.

Bayerischer Rundfunk телевиз түүний заадаг нэг удаагийн хичээлээс сурвалжилжээ.

Зек багшийн хэлж байгаагаар дүрвэгчдийн ихэнх нь шинэ улс оронд ирээд эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцах соёлыг нь мэдэхгүйгээс болж алддаг гэнэ.

Түүнд туслахаар герман бүсгүйчүүд хамтарч ажилладаг аж. Багшийн сурагчдадаа өгдөг гол мессэж нь “Үгүй гэсэн бол үгүй гэсэн үг”, “Албадаж болохгүй”, “Таалагдсан эмэгтэйдээ шууд халдаж болохгүй”, “Алгуурхан, алхам алхмаар харьц” гэсэн байдаг гэнэ.

Өнгөрсөн оны сүүлээр Германы Кёльн хотод болсон масс секс халдлагын улмаас Германчуудын дунд дүрвэгсдийг харах өнцөг муудсан байгаа. Тэгвэл Германы эрх баригчид дүрвэгсдийг өөрийн соёлд сургаж боловсруулах арга хэмжээ чухал гэж үзэн ийм төвүүдийг дэмжих болжээ.

Зек багшийн хэлж байгаагаар дүрвэгсдийн цөөхөн хэсэг нь аюултай хүмүүс бөгөөд дийлэнх нь шинэ орчинд хэрхэн биеэ хэрхэн авч явахаа ойлгоогүй байгаа гэнэ.

Түүний ажигласнаар өөрийнх нь сурагчдын 10-20 хувь нь эмэгтэй хүний талаар сөрөг хандлагатай байдаг гэжээ. “Миний ажил бол Германчуудыг дүрвэгсдээс хамгаалах биш, харин хоёул хэл амаа ололцоход чиглэдэг” гэж Зек багш ярьж байна.

 

Эх сурвалж: Russia Today