Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

""Оюу Толгой" өнөөдрөөс улстөржилтийн сэдэв биш БИЗНЕСИЙН сонгодог төсөл боллоо"

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Оюу Толгой" төслийн гүний уурхайн төсөл батлагдсантай холбогдуулан яг одоо хүндэтгэлийн арга хэмжээ "Оюу Толгой" уурхайд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ "ОТ-н гүний уурхайн төсөл нь уул уурхай, инженер, ложистикийн салбарт шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлнэ. Монгол Улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн томоохон тоглогч болно.

Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1,300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага ОТ-н баг хамт олон, дотоод, гадаадын хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарын өмнө тавигдаж байна.

... Нэгдэж хичээж ажиллаж чадвал үр дүнд хүрч болдгийг өнөөдрийн эхлэл харуулж байна. ОТ өнөөдрөөс улстөржилтийн сэдэв биш БИЗНЕСИЙН сонгодог төсөл боллоо. Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэв.

Ерөнхий сайд сэтгүүлчдийн зарим асуултад дараах байдлаар хариуллаа. 

Сонсох:


Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. 

Гүний уурхай 2020 оноос олборлолтоо эхлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлын ид үед тус төсөлд 3,000 хүн ажиллах юм байна. 

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Дэлхийн чансааны уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдлээ. Өнөөдөр бид ОТ төслийн бодит нөөц бололцоог нээж дэлхийд дуурсагдах зэсийн уурхайг бүтээн байгуулах гэж байна" гэдгийг мэдэгдсэн юм. 

ОТ-н гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээг хувь нийлүүлэгч талууд 5.3 тэрбум ам.доллараар баталсан бөгөөд өргөжин томорч буй бүтээн байгуулалтын үр дүнд 2.2 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд улсын төсөвт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр төвлөрүүлэх юм байна. 

ОТ-н нийт баялгийн 80 хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүндээ байдаг бөгөөд үүнийг далд уурхайн аргаар олборлох юм. 

ГҮНИЙ УУРХАЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Үзэх:

Одоогоор “Оюу Толгой” ХХК-тай 989 ханган нийлүүлэгч компани хамтран ажиллаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд энэ тоо хоёр дахин өсөх тооцоололтой байна. 

Өнөөдөр ОТ-н нийт ажиллагсдын 96 хувийг бүрдүүлж байгаа монголчууд хоёр жил гаруйн хугацаанд хоёр сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаад байгаа юм. 

Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж эхэллээ

Фото мэдээ: