Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тосны үнэ унасан ШАЛТГААН, цаашдын хандлага

Egule Capital
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Газрын тосны зах зээлд хэрхэн хөрөнгө оруулалт хийж, үнэ яагаад хэлбэлзэж байгааг ойлгоход хэцүү байдаг.

Энэхүү мэдээллээр энгийн байдлаар газрын тосны зах зээл, олборлолт болон үнийн түүхэн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Товч дүгнэлт

  • Одоогоор газрын тосны зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа ч цаашид ийм байхааргүй байна
  • Газрын тосны зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд цөөхөн хэдэн дүрэм дагахад хангалттай
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг эс тооцвол 2016 он өмнөх оноос хавьгүй дээр жил болно
  • ОПЕК олборлолтоо бууруулбал зах зээл эзлэх хувиа алдана гэдгээс айж байна

Үнэ

Доорх зурагт WTI[1] түүхий газрын тосны сүүлийн 18 сарын үнийн хэлбэлзэлтийг харуулсан. Үнийн түвшин буурсаар байна.

Зураг: WTI түүхий газрын тосны үнэ (сүүлийн 18 сар, Nasdaq.com)

 

Харин дараах зурагт түүхийн газрын тосны сүүлийн 3 жилийн динамикийг харуулсан ба өмнөх зурагтай харьцуулбал үнийн хэлбэлзэл хэр зэрэг хүчтэй байгааг харж болно.

Зураг: WTI түүхий газрын тосны үнэ (2013-2016, Nasdaq.com)

 

2008 оны санхүүгийн хямралаас өмнө түүхий түүхий эдийн үнэ баррель тутам нь 140 ам.доллар хүрсэн. Тухайн үед энэ түвшнээс ч өндөр үнийн санал ирж байсан байна. Жишээлбэл Goldman Sachs 200 ам.долларын захиалга, зарим нь үүнээс ч илүүг санал болгож байсан тохиолдол бий.

Доорх зурагт улаан өнгөөр 2008-2011 оны хоорондох оргил, ёроолын түвшинг тэмдэглэсэн.

Зураг: WTI түүхий газрын тосны үнэ (2007-2016, Nasdaq.com)

 

 

Харин 2008 онд олон санхүүгийн хямрал тохиолдож дэлхийн газрын тосны эрэлт унасан. Үүний эсрэг 2008 оны 12 сар ОПЕК гишүүн орнууд хуралдаж, нийлүүлэлтийнхээ хэмжээг 4.2 сая баррелиар бууруулснаар 2014 оны сүүлч хүртэл 80-100 долларын хооронд газрын тосоо борлуулсан.

Гэхдээ 2008 оноос хойш АНУ-н хэрэглэгчид 4 долларын хийн түлшийг илүү ашиглах болсон. Тухайн үеийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй Бүгд Найрамдах Намын уриа “Ухах, олборлох” болоод байсан.

Обама хүртэл АНУ ганцаараа энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүйг мэдэж байсан ч тэрээр 2009 оны эхээр нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн.

Зураг: АНУ түүхий газрын тосны олборлолт (EIA)

 

 

2008 оноос эхлэн олборлолтоо ихээр нэмэгдүүлснийг харж болно. WTI түүхий газрын тосны үнэтэй зэрэгцүүлэн харвал АНУ нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн нь газрын тосны үнэнд сөргөөр нөлөөлснийг харж болно.

Зураг: АНУ түүхий газрын тосны олборлолт (EIA.gov)

 

 

ОПЕК-ийн хариу үйлдэл

2008 онд ОПЕК үйлдвэрлэлээ бууруулж газрын тосны үний өсгөсөн нь нөхцөл байдлыг сайжруулсан тул хүлээн зөвшөөрч болохоор зүйл гэж үзэж болно. Харин 2014 оны энэ тохиолдолд нөхцөл байдал арай өөр байна.

Олигополи зах зээлийн зарчмаар бол нийлүүлэлтийн хэмжээгээ багасгавал газрын тосны үнэ бага түвшинд удаан байж чадахгүй ба үнэ нь өсөх ёстой.

Гэтэл 2014 оны арванхоёр сард АНУ бага үнийн түвшинг сонгож зах зээлд эзлэх хувиа хамгаалж үлдсэн нь ОПЕК хувьд гайхмаар зүйл юм. 1970, 1980 онд ОПЕК-н шийдвэрийн нөлөөг доорх зургаас харж болно.

Зураг: Импортын газрын тосны үнэ (EIA)

 

 

1980 болон одоогийн газрын тосны нийлүүлэлтийн илүүдлийн гол ялгаа нь 1980 онд олборлолтын хүчин чадал 2 дахин өсөөд байхад дэлхий даяар эрэлтийн түвшинд унасан. Үүнээс гадна одоогийн нийлүүлэлтийн илүүдэл нь АНУ-нь шатдаг занарын олборлолт нэмэгдсэнтэй холбоотой.

Өмнө нь шатдаг занарын олборлолт нэмэгдсэнээр үнийг унагаагаад байсан түүх тохиолдож байгаагүй. Илүүдэл нийлүүлэлтээс болж үнэ унасан энэ үед Саудын Араб хүнд сургамжуудыг авсан. Олборлолтын хэмжээгээ бууруулснаар Саудын Араб зах зээлээ алдахад хүргэх аюултай болоод байна.

Яагаад 2008 онд ОПЕК олборлолтоо бууруулсан бэ? Учир нь 2008-2009 оны үнийн бууралт нь нийлүүлэлт илүүдэлтэй байгаагүй харин эрэлт буурсан юм. Саудын Араб болон ОПЕК гишүүдийн үзэж байгаагаар хэрэв тэд олборлолтоо бууруулбал зах зээлээс нэг мөсөн арчигдаж, АНУ ноёрхох юм.

Шатдаг занараас АНУ-н газрын тосны олборлолт ихээхэн хамаараад байна. Нийт газрын тосны нийлүүлэлтийн 50 хувийг бүрдүүлж байгааг доорх зургаас харж болно. Гэхдээ 2015 оны сүүлээс шатдаг занарын олборлолт буурч байна.

Зураг: АНУ шатдаг занарын олборлолт (soberlook.com)

 

Газрын тосны үнийн хөдөлгөөний логик

Газрын тосны үнийг эрэлт болон нийлүүлэлтийн энгийн хуулиар тайлбарлах нь олонтаа.

Газрын тосны үнэ 100 доллараас дээш байх нь хэвийн бус гэж үзэж байсан харин 40 долларыг илүү бодит түүхэн дундаж түвшинг хэмээн үздэг. Энгийнээр бол нэг баррель газрын тос олборлоход гарах ахиуц зардал тогтмол өөрчлөгдөж байхад эрэлт өссөн хэвээр байна гэсэн үг.

Зураг: Сүүлийн 35 жилийн инфляцаар тохируулагдсан түүхийн газрын тосны үнэ (1981-2016, inflation.us/oil/)

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй “дэлхий даяар газрын тосны эрэлт буурч байна” гэсэн мэдээ үнэндээ эрэлт өсч байгаа боловч хүлээгдэж байсан шиг хурдтай өсөхгүй байгааг илэрхийлнэ.

Эдгээр мэдээлэл бага зэрэг буруу ташаа, хөрөнгө оруулагчдын толгойг эргүүлж байна.

Зураг: Дэлхийн газрын тосны эрэлт (1980-2016, EIA)

 

 

2015/2016 оны гол үйл явдлууд

2016 оны нэгдүгээр сард WTI түүхий газрын тос 26 ам.долларт буурсан. Зарим нь газрын тосны үнийг хамгийн бага түвшинд хүрсэн гэж бодож байсан.

Гэхдээ ямар ч дэвшилтэт технологи ашигласан ч нэг баррель газрын тосыг олборлох дундаж ахиуц зардал ойролцоогоор 65 доллар байдаг гэсэн тооцоо бий.

2016 оны нэгдүгээр сард WTI түүхий газрын тос 26 ам.долларт буурсан.

Одоогийн газрын тосны олборлолтын зардал нь хөдөлмөр, тоног төхөөрөмжийн хэт их нийлүүлэлтийн улмаар хиймлээр бага түвшинд барьж байна. Гэхдээ удаан хугацаанд ийм хэвээрээ байхгүй гэж хүлээлттэй байна.

Schlumberger-н гүйцэтгэх захирал Paul Kibsgaard түр зуурын үнийн улмаас шатдаг занарын үйлдвэрлэл үр өгөөжтэй байна хэмээн мэдэгдсэн.  

Өөрөөр хэлбэл газрын тосны олборлолтын хүчин зүйлийн (хөдөлмөр, тоног төхөөрөмж) зардал бага, шатдаг занарын олборлолт өндөр байгаа зэргээс шалтгаалж одоогийн үнэ тогтоод байгаа ч ийм бага түвшинд удаан байхгүй төлөвтэй байна.

2015 онд газрын тосны үнэ 60 доллар хүрээд байх үед өрмийн тоо багасаж эхэлсэн. Тухайн үед 60 долларыг газрын тосны дээд үнэ гэж үзэж байсан боловч .

Зураг: Хойд Америк дах өрмийн тоо (1931-2016)

 

Хамтарсан Цогц Төлөвлөгөө (ҮАХЦТ) буюу Ираны хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрээр Иран дах хориг арга хэмжээг авахаар шийдсэн ба өдөрт 1 сая баррель газрын тосыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүнийг газрын тосны үнэтэй харьцуулан харвал 2015 оны сүүлчээр үнэ нь эргэж сэргэх хандлага ажиглагдсан.

Газрын тосны олборлолтод нөлөөлөгч бас нэг хүчин зүйл нь газрын тосны хайгуул, олборлолтод зарцуулсан зардал юм. Доорх зургаас харвал газрын тос олборлогчийн хөрөнгө оруулалтын зардал нь 2-18 хувь хүртэл буурсан байна.

Зураг: Хөрөнгө оруулалтын төсөв (2015-2016)

 

Зураг: Шатдаг занарын олборлолт (2016)

 

 

Бидний тодорхой мэдэж байгаа зүйл бол АНУ-н олборлолт буурч байгаа. EIA-н сүүлийн үеийн мэдээллээс харахад олборлолтын хэмжээ сар тутам 83 мянган баррелиар буурч байна.

Албан ёсны мэдээллээр өдөрт 56 мянган баррель болж байгаа юм. Хэрэв нэгдүгээр сарын 27 мянган сая баррель болон хоёрдугаар сарын мэдээллийг нэмж тооцвол эдгээр мэдээлэл нь алдаатай байх магадлалтай юм.

Зарим нэг судлаачид газрын тос нь үнэнд нөлөөлөх боломжтой гэж үзсэн. Cornerstone-н Шинжээч Michael Rothman үзэж буйгаар нэг өдөрт 5 тэрбум баррель газрын тос худалдаалагдаж байгаа ба 95 сая баррель нь л хэрэглэгдэж байгаа аж.

Сургамж

Газрын тос бол түүхий эд юм. Тиймээс хөрөнгө оруулагчдад олон зуун олборлогч, арилжаалагчдын талаарх мэдээлэл хэрэгтэй. Хэрэв хэн нэгэнд бүх мэдээлэл байгаа бол энэ нь өдөр бүр шинэчлэгдэж өөрчлөгдөж байх учиртай. Гэхдээ эндээс тодорхой нэг хугацааны таамаглал хийх гэсний хэрэггүй.

Хамгийн зөв зөвлөмж нь урт хугацааны үнийн хандлагыг тодорхойлж, өөрийн үзэмжид, эрсдэл даах чадвартаа нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ихэнх мэдээллийг ач холбогдол өгөөд хэрэггүй. Мэдээ бэлтгэгчид нь нийтлэг мэдээллийг эрж хайдаг ба олон нийтийн хандлагыг дагадаг. Олон мэргэжилтнүүд мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зөв мэдээллээр туслахдаа биш өөрийн ашгийн төлөө үнэд нөлөөлөх гэсэн захиалгат үйл хөдлөл байдаг гэж үздэг.

Мөн мэдээлэл нь гэнэтийн шинжтэй байдаг тул өдөр, 7 хоногийн турш мэдээлэл цацагдахад та үнэхээр газрын тосны үнэ унах гэж байгаа юм байна гэж бодох болно. Мөн эерэг мэдээлэл тун бага мэдээлэгддэг.           

Хэрэв та мэдээнд үндэслэн шийдвэр гаргах юм бол өндөр байхад нь худалдан авч бага байхад нь зарах болно. Хамгийн зөв зөвлөмж бол сайн судалж үзээд шийдвэрээ гаргах нь зүйтэй.

Хэрэв урт хугацааны хандлагад нөлөөлөхүйц шийдвэр гараагүй бол тууштай байх хэрэгтэй. Нэг долоо хоног үргэлжлэх өсөлт бууралтын талаарх мэдээнд үндэслэж шийдвэр гаргах нь буруу юм.

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго.

Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.