Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Боргил: ХҮНам АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно гэдэг нь ташаа мэдээлэл

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, намынхаа дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Хурлын эхэнд ХҮН-ийн дарга С.Боргил "Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай намыг АН-тай эвсэж, дэмжиж сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл тархлаа. Энэ мэдээллийг ташаа гэдгийг хэлэхээр өнөөдрийн хурлыг хийж байна.

2016 оны дөрөвдүгээр сарын 27-нд Төв хорооны хурал болж, намайг намын даргаар сонгосон. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа миний нэрийг хэвээр үлдээж, баталгаажуулсан.

Намын даргын хувьд надад тамга тэмдэг байгаа. Миний тамга, гарын үсгээр баталгаажсан мөрийн хөтөлбөр, сонгуульд ДАНГААРАА өрсөлдөх хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан.

ХҮН 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж оролцоно.  Яагаад гэвэл манай намыг сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл үүсч магадгүй байгаа учраас /тодорхой тойргуудад/ 20 гаруй гишүүн маань бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн. Миний бие ч гэсэн бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн.

Хэрвээ нам сонгуульд оролцохоор болбол дээрх гишүүд нь намаасаа нэр дэвших болно. Энэ байдлыг албаны газар нь "зөрчилгүй" хэмээн дүгнэсэн.

Манай намын хувьд байгуулагдаад нэг жил гаруй болж байгаа учир сайн төлөвшөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ямартай ч бид дэвших гишүүдийн нэрсийг гаргаж байгаа. Хуулийн хугацаа нь болохоор албан ёсоор мэдээлэл хийх болно" гэлээ.