Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” өнөөдөр нээлтээ хийнэ

БСШУСЯ
2016 оны 4 сарын 29
БСШУСЯ
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2016” арга хэмжээ 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ны хооронд болно. 

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм.

Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд  сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээний нээлт 2016 оны 4-р сарын 29-ний 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болох бөгөөд тус номын санд 2016 оны 4-р сарын 29-өөс 5-р сарын 2-ны хооронд “Үндэсний баримтат өвийн дурсгалаас”, “Нүүдэлчин Монголчуудын ном, цаг хугацаа, орон зайгаар аялах нь”, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэнгүүд, Уран бичлэгийн үзүүлбэр, Номын худалдаа, “Монголчуудын бичиг үсэг-соёлын баримтат өв болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Үндэсний номын сан.

Хамтран зохион байгуулагч: МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний архивын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС-ийн МХСС, МУБИС, “Хүмүн бичиг” сонин, “Сод номун” төв, “Бичиг соёл” төв. 

Мэдээллийн ивээн тэтгэгч: МҮОНТ, ТV5, WORLD TV, “Монсудар” ХХК, “Аз хур” ХХК.  

Харилцах утас: 323100, 70112397, 70115705, 318921