Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

20 долларын дэвсгэрт дээр Харриет Тюбмэний хөрөг залрахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

100 орчим жилийн дараа анх удаа эмэгтэй хүн, Америкийн түүхэнд анх удаагаа өнгөт арьстан долларын дэвсгэртийн нүүрэнд залрах шийдвэр гарчээ.

20 долларын дэвсгэрт дээр өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Эндрью Жэксон байсан юм. Одоо түүнийг боолчлолын эсрэг тэмцэгч, өнгөт арьст эмэгтэйгээр солихоор болжээ. Экс ерөнхийлөгчийн хөрөг дэвсгэртийн ар талд үлдэх гэнэ.

АНУ-ын сангийн яам (treasury department) өнгөрсөн шөнө шийдвэрээ зарласан байна. Жил орчмын өмнөөс олон нийтийн дунд мөнгөн дэвсгэрт дээр яагаад эмэгтэй хүн байж болохгүй тухай хэлэлцүүлэг өрнөж олон хүний нэрийг дэвшүүлж байсан юм. Тэдгээрийн дотроос Харриет Тюбмэн хамгийн олон дэмжигчтэй байсан гэнэ.

Харриет Тюбмэн өөрөө өмнөд мужид боол байсан ч 1849 онд гэр бүлээ орхин хойд муж болох Филадельфид дүрвэн иржээ. Энд тэр амьдарч байхдаа 50-300 орчим тооны боолыг өмнөдөөс умард руу оргуулж эрх чөлөөтэй болгоход тусалсан гэдэг. Түүний энэ баатарлаг үйлс олон хүний амьдралыг аварсан тул Библид гардаг Мосейн нэрээр нэрлэж байжээ.

Боолчлогчид түүнийг барьж ирсэн хүнд $12,000-ыг амлаж байсан гэдэг. Гэсэн ч Тюбмэнийг хэн ч барьж чадаагүй бөгөөд тэр 90 гаруй насыг насалжээ.

Харин 20-тын дэвсгэртийн нүүрэнд одоо байгаа ерөнхийлөгч асан Эндрью Жэксоныг боол эзэмшигч, харгис нэгэн байсан гэж буруутгадаг юм.

Шинээр хэвлэгдэх 20 долларын дэвсгэртийн нүүрэнд Харриет Тюбмэний хөрөг гарах юм байна.

Харриет Тюбмэний товч намтар:

Эх сурвалж: Mashable