2019/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.60₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
08:00
S29
-18°
09:00
S30
-17°
10:00
S30
-16°
11:00
S26
-14°
12:00
S26
-12°
13:00
S30
-10°
14:00
S30
-9°
15:00
S30
-9°
16:00
S32
-11°
17:00
S31
-13°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

XXI зууны монголчууд цус ойртолтын өмнө сөхрөх вий

Ч.Чулуунцэцэг
2016 оны 4 сарын 20
Монголын мэдээ

Монгол хүн ер нь тэнэгдүү юм биш үү. Үнэнийг хэлэхэд, бид чинь хүн байхынхаа үнэ цэнийг малаасаа дор үздэг юм байна. Малын удмын сан гэж ярих мөртөө Монгол хүний удмын сан гэж дуугарч байгаа хүн алга. Үүнд  төрийн буруу ч  бий л байх.  

Монгол хүний удмын сангийн баяжилтийг төр алсын хараатай бодлогоор авч явах учиртай санагдана.

Чингис хаан болон түүний их хаад аян дайн хийж, хүдэр чийрэг эрсээ талын нэг тараасан гэмтэй ч харь гүрний  хацар гоо эмс охид, чадварлаг эрсийг дэлхий даяар тараасан гэмтэй ч хацар гоо охид, гар, сэтгэлийн уртай уран дархан, мужаан, эрдэм боловсролтой мэргэдүүдийг олзлон заримыг  нь дайны төлбөрт авч Монгол зоны удмын санг баяжуулсан гавьяатай.

Монгол хүний удмын сангийн баяжилтийг төр алсын хараатай бодлогоор авч явах учиртай санагдана.

Тэдний хэрэгжүүлсэн төрийн бодлогын үр дүн монгол үндэстнийг устгах аюулаас аварч чадсан  байж ч мэднэ.

Өөр нэг монголчуудын удмын санд донор болсон үйлдэл гэвэл социалист нийгмийг байгуулах бүтээн байгуулалтад оролцсон илгээлтийн эзэн залуучуудын шилжилт хөдөлгөөн.

Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр, Багануур хотын охид, хөвгүүд царай зүс сайтай, ухааны цар хүрээ, сэтгэх чадвараараа бусдаас давуу байдгийн учир холбогдол нь ч цус сэлбэгдсэний ач буян. Энэ бүхний үр дүнд монголчууд өнөөдөр гурван саяулаа болж чадсан юм. Гэвч эл аз жаргалын цаана цус ойртолт хэмээх  аюулын харанга дэлдээстэй байгааг бид өглөө бүхэн санаж сэрэх  ёстойг мартах учиргүй.  

ХХI зуунд монголчууд таван саяулаа болох юмсан. Гэхдээ эрүүл саруул иргэн бүхий Монгол Улсын төлөө юм  шүү. Харамсалтай нь өнөөдөр тийм байх нөхцөл тааруухан байна даа. Идэр залуу эрчүүд нь мөнгө хөөн харьд одож, тулгат баганаа эмс хүүхнүүд нь сахиад хоцорч.  

Үлдсэн эрчүүд нь хүүхний сайхныг шилэн жаргал эдлэн  амьдрал зохиовч тэр нь нууц учраас төрүүлсэн үр хүүхдийнх нь хувь заяа ч бусдын нүднээс далд байх эмгэнэлт тавилан дор аж төрж буй. Хүү өсч том болох нь ертөнцийн жам. Хамгийн эмгэнэлтэй нь нэгэн эцгийн үр сад гурав, дөрөв дэх үедээ гэр бүл болбол яах болж байна вэ.

Эхнээсээ ч эцэг нэгтэй залуус бие биедээ сэтгэлтэй болж, эмгэнэлт хувь тавилантайгаа мэдмэцээ хөл хүнд эхнэрийнхээ амийг егүүтгээд дараа нь өөрийнхөө амийг хорлосон тохиолдол бүртгэгдэж байсан гэнэ лээ. 

Хөдөө, орон нутагт цус ойртолтын улмаас төрөлхийн даун, уруул тагнайн сэтэрхий, хуруу гарны зургаадай гэх мэт ургийн гажиг бүхий эмгэгтэй хүүхдүүд төрсөөр байгааг зогсоож дийлэхгүй л байгаа. Долоон уул бус долоон  хошуу алгасан эхнэр буулгах ухамсар манай эрчүүдэд байхгүй байна.

Үүнийгээ нэг нутаг усных, бие биеэ мэдэх юм гэх гэнэн үгээр цайруулах нь бий. Ургийн бичиг хөтлөх, ах дүү төрөл саднаараа уулзаж учран нэгэн цусны ах дүүс бие биеэ мэдэж авах асуудал үгүй болох тийшээгээ хандсаар. 

Тэгэхээр бидний өвөг дээдсийн ярьж, хэлж үлдээсэнчлэн эцгийн удам ес, эхийн удам дөрвөн үеэсээ цус нь холддогийг үеийн үед захиж, бичиж үлдээх асуудлыг өөрсдөөсөө эхлэе.

Анагаах ухааны доктор, профессор Д.Амгаланбаатарын 6,799 нярайд хийсэн удам зүйн судалгаагаар 115 нярайд гажиг илэрсний хоёрт нь дауны өвчин, зургаад нь гадар бэлэг эрхтний гажиг, 18-д нь уруул тагнайн сэтэрхий,  тавд  нь гадар чихний гажиг, наймд нь уушигны гажиг,  зургаад  нь хөл гарын хуруунд нь зургаадай илэрсэн ба үлдсэн 70-д нь бусад эрхтэн тогтолцооны гажиг илэрсэн байна.  Эл үзүүлэлт гурван сая хүн амтай манай улсын хувьд асуудал биш гэж үү.

x