Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХОНГИЛЫН ҮЗҮҮР ДЭХ "БЯЦХАН" ГЭРЭЛ БУЮУ НЭМЭХ 3%

Ч.Болортуяа
2016 оны 4 сарын 22
iKon.MN

Монгол дахь бууралттай БИЗНЕСҮҮД

Автомашины худалдаа эрхлэгч Бат /худалдаа эрхлэгчийн нэрийг өөрчлөв/ "Автомашины үнэ буурсаар байгаа бөгөөд 2015 оны аравдугаар сараас борлуулалт ч эрс муудсан. Нэг худалдаачин жилдээ 100 орчим машин зардаг байсан бол одоо 40-50-ийг л зарж байгаа" талаар  ярьж байлаа.

Үнэхээр өнөөгийн эдийн засгийн хүндрэл нь Монголчуудын хэрэглээг хэрхэн багасгасан талаар 2016 оны гуравдугаарын сарын гадаад худалдааны статистик мэдээллээс харж болно.

2016 оны гуравдугаар сард импорт өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувиар буурсан байна. 

Тэгвэл Монголчууд ямар хэрэглээгээ түлхүү танасан байгааг харвал, хамгийн бууралттай нь ерөнхий бүлгээр авч үзвэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл бид өнгөрсөн жилээс дунджаар хоёр дахин бага (дүнгээрээ) нефтийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүнд газрын тосны төрлийн бүтээгдэхүүний үнийн бууралт ч, хэрэглээний хэмжээний бууралт ч давхар давхар нөлөөлжээ. 

Нефтийн бүтээгдэхүүний төрлөөр нь авч үзвэл хамгийн ихээр буурсан нь дизель түлшний импорт 54 хувиар буурсан нь манай улсын уул уурхайн салбарын зогсонг байдалтай холбон тайлбарлаж болно. 

Импортын бүтээгдэхүүнийг төрлөөр нь:

  • Хэрэглээний бүтээгдэхүүн
  • Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн
  • Аж үйлдвэрийн орц
  • Нефтийн бүтээгдэхүүн гэж дөрөв ангилж байна. 

Хүснэгт 1, Импортын гадаад худалдааны гүйцэтгэл /сая ам.доллар/

    2015   2016 2016/2015
Төрөл Тоо/хэм (мян нэгж) Дүн Хувь Тоо/хэм (мян нэгж) Дүн  Хувь Дүн Өсөлт
1. Хэрэглээний бүтээгдэхүүн   230 33%   210 35% -20 -9%
Түргэн эдэлгээтэй 152 133 19% 162 119 20% -14 -11%
Хүнс 75 91 13% 79 82 14% -9 -10%
Эм, тариа  1 16 2% 0 15 2% -1 -7%
Бусад түргэн эдэлгээтэй бараа  76 26 4% 82 22 4% -4 -16%
Удаан эдэлгээтэй 47 98 14% 28 92 15% -6 -6%
Гутал, хувцас, цүнх 11 11 2% 14 11 2% 0 0%
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга 25 25 4% 3 19 3% -5 -22%
Авто машин, сэлбэг 0 51 7% 0 48 8% -3 -6%
Бусад удаан эдэлгээтэй бараа  11 11 2% 11 14 2% 2 20%
2. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн   207 29%   187 31% -20 -10%
Машин, механик тоног төхөөрөмж 4 123 17% 3 110 18% -12 -10%
Суудлаас бусад тээврийн хэрэгсэл, эд анги 0 18 3% 0 19 3% 1 5%
Машин, механик тоног төхөөрөмж 4 104 15% 3 91 15% -13 -13%
Барилгын материал 138 58 8% 77 38 6% -20 -34%
Хөрөнгө оруулалтын бусад бараа 8 26 4% 6 38 6% 12 48%
3. Аж үйлдвэрлэлийн орц   106 15%   113 19% 7 7%
Хүнсний орц 20 7 1% 80 18 3% 11 149%
Химийн бүтээгдэхүүн 24 16 2% 20 14 2% -2 -13%
Даавуу, утас, арьс, савхин эдлэл 4 3 0% 4 4 1% 0 15%
Цахилгаан эрчим хүч 0 32 5% 0 32 5% 0 0%
Металлын хүдэр, баяжмал болон хаягдал 0 0 0% 1 1 0% 1 *10
Бусад аж үйлдвэрийн зориулалтат 184 47 7% 151 45 8% -2 -5%
4. Нефтийн бүтээгдэхүүн 247 157 22% 187 88 15% -69 -44%
Дизель түлш 124 77 11% 84 35 6% -42 -54%
АИ92, АИ95 96 60 9% 78 36 6% -24 -40%
А-80 болон бусад  27 20 3% 25 17 3% -3 -15%
Бусад 6 2 0% 16 1 0% -1  
Нийт   702     599   -103 -15.00%

Эдгээрээс хамгийн их бууралттай нь нефт бол үүний дараа Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурчээ. Жил дарааллан эрчимтэй буурч байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнд машин, механик тоног төхөөрөмж, эд анги, барилгын материал, хөрөнгө оруулалтын бусад бүтээгдэхүүн эзэлж байна. 

Харин худалдаа эрхлэгч Батын хэсэг буюу өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импорт есөн хувиар буурсан нь нийт импортийн (14.7%) бууралтын гурван хувийг эзэлж байгаа юм. 

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импортыг задалж харвал хамгийн ихээр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ба тавилгын импорт 22 хувиар буурчээ. 

Үүнийг зогсонг байдалд ороод буй барилгын салбартаа холбож авч үзэж болох юм. Барилгын материалын импорт ч буурч, шинэ барилгын борлуулалт муудсан нь барилгын материалын импорт улмаар шинэ байранд орогсдын хэрэглээ болох цахилгаан бараа, тавилгын импорт ийнхүү 22 хувиар буухад нөлөөлсөн бололтой. 

Мөн хүнсний импорт ч он дарааллан буурсаар байна. 2014, 2015 оны гуравдугаар сарыг харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний импорт 16 хувиар буурч байсан бол 2016 онд өмнөх оны мөн үеэс хүнсний 10 хувиар нэмж буурчээ. 

Үүнээс үзвэл эдийн засгийн хүндрэлийн үед импортын бизнес эрхлэгчдийн бизнес улам хумигдсаар буйг харуулж байна. 

ХОНГИЛЫН ҮЗҮҮР ДЭХ ТЭР БЯЦХАН ГЭРЭЛ БУЮУ НЭМЭХ 3%

 
Япон руу гарч байгаа экспортын бүтээгдэхүүн,

Хамгийн сонирхолтой нь бууралттай байгаа импортын бүтээгдэхүүнүүд дундаас ганц бүлгийн бүтээгдэхүүн өсөлттэй гарчээ. 

Энэ нь аж үйлдвэрийн орц юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн орц долоон хувиар өссөн байна. 

 Бэлэн хүнсний бүтээгдэхүүний импорт 10 хувиар буурч харин Монголдоо эцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд буюу хүнсний орц ийнхүү нэмэгдсэн нь монголчууд дотоодын бүтээгдэхүүнээ илүү хэрэглэх болсон хандлага байж болох юм. 

Нөгөөтэйгүүр "Хонгилын үзүүр дэх гэрэл" нь Монголчуудын хүнсний бүтээгдэхүүний экспорт энэ онд 19 хувиар нэмэгдсэн байна. Мөн Экспортын бүтээгдэхүүнийг задалж харвал хамгийн өсөлттэй байгаа бүлэг бүтээгдэхүүн нь аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болж байна. 

Хүснэгт 2, Экспортын бүтээгдэхүүний задаргаа,

    2015   2016 2016/2015
Төрөл Тоо/хэм (мян нэгж) Дүн Хувь Тоо/хэм (мян нэгж) Дүн  Хувь Дүн Өсөлт
1. Уул уурхай   968 90%   843 88% -125 -13%
Зэсийн хүдэр, баяжмал 309 512 48% 413 482 50% -31 -6%
Чулуун нүүрс 3,245 141 13% 3,252 99 10% -42 -30%
Боловсруулаагүй нефть 1,921 92 9% 2,221 73 8% -19 -20%
Төмрийн хүдэр, баяжмал 998 58 5% 988 29 3% -29 -50%
Мөнгөжөөгүй алт /кг/ 2,456 98 9% 2,902 111 12% 13 14%
Цайрын хүдэр, баяжмал 28 35 3% 23 23 2% -12 -36%
Жонш, лейцит, неферлинт 56 13 1% 53 12 1% -1 -9%
Молибдений хүдэр, баяжмал 1 9 1% 2 6 1% -3 -30%
Гянтболдын хүдэр, баяжмал 0 2 0% 0 2 0% -1 -28%
Мөнгө /тонн/ 27 7 1% 17 6 1% -1 -12%
Бусад  0 0 0% 19 1 0% 1  
2. Мал ажуй   33 3%   35 4% 2 6%
Амьд мал, малын мах 1 3 0% 1 3 0% 0 -16%
Арьс, шир 99 11 1% 61 12 1% 1 8%
Малын өлөн гэдэс 0 3 0% 0 1 0% -1 -46%
Ноолуур 1 13 1% 1 14 1% 1 10%
Ноос, бусад үс, хялгас 2 3 0% 3 5 0% 1 41%
Бусад  0 0 0% 0 0 0% 0 127%
4. Газар тариалан   17 2%   7 1% -10 -59%
5. Аж үйлдвэрлэл   58 5%   73 8% 14 25%
Хүнс 1 10 1% 2 12 1% 2 19%
Ноолууран эдлэл 0 3 0% 0 2 0% -1 -44%
Бусад хувцас, гутал, эдлэл 0 1 0% 0 3 0% 1 84%
Уул уурхай 6 19 2% 5 16 2% -4 -19%
Цахилгаан, электрон бараа 0 0 0% 0 0 0% 0 -28%
Машин механик, тоног төхөөрөмж, эд анги 0 23 2% 0 40 4% 17 73%
Бусад аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 65 1 0% 57 1 0% 0 -17%
6. Бусад   1 0%   0 0% -56 0%
Нийт   1078     959   -119 -11.00%

Үүнээс хамгийн их өсөлттэй нь бэлэн хувцас, гутал, эдлэлийн экспорт 84 хувийн өсөлттэй байгаа бол машин механик, тоног төхөөрөмж, эд ангийн экспорт ч 73 хувийн өсөлттэй гарчээ. 

Экспортыг бүхэлд нь харвал нь уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь 2014 онд 92, 2015 онд 90 хувь болж буурч, 2016 оны гуравдугаар сарын байдлаар 88 хувь болж буураад байна. 

Тэгвэл аж үйлдвэрлэлийн төрлийн бүтээгдэхүүний экспорт  гурван нэгж хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт экспортын 90 орчим хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг аж үйлдвэрлэлийн буюу өртөг шингэсэн бүтээгдэхүүн чадлынхаа хэрээр түрж өөрийн эзлэх хувиа гурван хувиар ч болтугай нэмэгдүүлж чаджээ. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нийт экспортод эзлэх хувь 2014 онд ердөө гурав байсан бол 2015 онд тав, 2016 онд НАЙМАН хувь болж нэмэгдлээ. 

График 1, Монгол Улсын экспортын бүтэц (2016 оны гуравдугаар сарын байдлаар):

Энэ бол Монголчуудын хонгилын үзүүр дэх гэрэл гэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд ТЭСО корпораци, Витафит групп өөрсдийн хүнсний эцсийн бүтээгдэхүүнээ Япон, Хятад, Казахстаны зах зээлд гаргаж буй таатай үйл явдал болоод буй.