2019/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
17:00
S30
18:00
S20
19:00
S20
-1°
20:00
S20
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
00:00
S29
-3°
01:00
S29
-4°
02:00
S29
-4°
03:00
S29
-5°
04:00
S29
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судалгаа: Улаанбаатар дахь хауснууд

ikon.mn
2016 оны 4 сарын 14
Барилга.МН

“Барилга Эм Эн” ХХК-ийн судалгааны алба нь “Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын судалгааны тайлан 2016” тайланг эрхлэн гаргах гэж байна. Түүнчлэн “Барилга.МН” сэтгүүлийн 2-р сарын дугаарт Шинэ орон сууцны нийлүүлэлтийн судалгаа, 3-р сард Плитаны зах зээлийн судалгааг тоймлон хүргэсэн билээ.  Харин энэ удаад “Улаанбаатар хотын хаусны зах зээл”-ийн судалгааг онцлон уншигч та бүхэнд хүргэж байна.
 
2016 оны 3 дугаар сарын байдлаар баригдсан, баригдаж байгаа 22 төслийн нийт 649 айлын хаус байна.

 

2015 он

2016 он

Нийт 22 төслийн 649 айлын хаус

337

312

Борлогдоогүй

159

243

Хаусыг барилгын чанар, орчин нөхцлийг бүрэн хангасан байдлаар нь ЭНГИЙН, СТАНДАРТ, ТАНСАГ[1]  гэсэн гурван бүлэгт хувааж, тус бүрийн жигнэсэн дундаж үнийг харьцууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд энгийн 332 айлын 10 төсөл, стандарт 168 айлын 7 төсөл, тансаг зэрэглэлийн 149 айлын 5 төсөл захиалга авч байна. Үнэ ханшийн тухайд энгийн зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 1.4 сая, стандарт төсөл 1.6 сая, тансаг зэрэглэлийн хаус 3.6 сая төгрөг байна.

 

Айлын тоо

Төслийн тоо

Нэгжийн дундаж м2

Дундаж үнэ

Энгийн

332

10

104

1,450,000

Стандарт

168

7

171

1,630,000

Тансаг

149

5

308

3,601,000

Нийт

649

22

172

2,022,000

Хаусны нийлүүлэлтийг дүүрэг тус бүрийн (орон сууцны гурван зэрэглэлийн дагуу) айлын тоог дараах графикт харуулж байна. Эндээс дүгнэхэд, ЭНГИЙН зэрэглэлийн хаус нь СХД, БЗД-т, СТАНДАРТ зэрэглэлийн хаус нь СБД-т, ТАНСАГ зэрэглэлийн хаус нь ХУД-т төвлөрч байна.

Хаусыг барилгын чанар, орчин нөхцлийг бүрэн хангасан байдлаар нь ЭНГИЙН, СТАНДАРТ, ТАНСАГ[1]  гэсэн гурван бүлэгт хувааж, тус бүрийн жигнэсэн дундаж үнийг харьцууллаа.

 

Дүүргүүдийн зэрэглэл тус бүрийн дундаж үнийг гаргахад энгийн зэрэглэлийн хаус хамгийн бага  үнэтэй буюу ЧД-т 1,0 сая төгрөг, хамгийн өндөр үнэтэй нь СХД-т 1.59 сая төгрөг байна. Стандарт зэрэглэлийн хаусны хувьд хамгийн бага нь ЧД-т 1.25 сая төгрөг, хамгийн өндөр үнэтэй нь СБД-т 1.85 сая төгрөг байна. Тансаг зэрэглэлийн хаусны дундаж үнэ 3.6 сая төгрөг байна.

 
Дүгнэлт

2016 онд хаусны хувьд борлуулалт бага, барилгын явц нь удааширсан байдал ажиглагдлаа. Иргэд хаус худалдан авахдаа  захиалга авч буй төслүүдээс сонгохоос илүүтэй захиалгаар бариулах сонирхолтой болох нь судалгааны явцад харагдсан. Тиймээс барилгын компаниуд нэгдсэн зохион байгуулалттай хотхон, төслийн давуу талыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн тав тухыг хангахад илүү анхаарч ажиллах нь зүйтэй юм.

Төсөл хэрэгжүүлэгчид Зайсан дахь хаустай харьцуулан жишиж, үнэ тогтоох хандлага байна. Гэвч тэдгээр хаус нь суурьшлын зэрэглэл өндөртэй бүсэд байршилтай, төвийн дулаан, бохирын системд холбогдсон, банканд барьцаа болгох үнэлгээ өндөр, ажил үйлчилгээ хотын төвд ойр, нийтийн тээвэр сайн хөгжсөн зэрэг олон давуу талтай.

Хаусын төслүүд нь төвийн дулаан, бохирын системд холбогдоогүйгээс урсгал зардал их, банканд барьцаа болгох үнэлгээ маш бага, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй учир эрэлт багатай.

Мөн ихэнх төслийн байршлууд нь суурьшлын бүсээс алслагдсан байршилд ажил, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгээс хол, нийтийн тээврийн үйлчилгээ тааруу зэрэг дутагдалтай талууд ажиглагдаж байна.

2016 онд баригдаж буй, захиалга авч буй амины орон сууцны төслийн болон хэрэглэгчийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, зорилтот худалдан авагчдад зориулсан маркетинг, борлуулалтын уян хатан бодлого баримтлах, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж байна.

Энэхүү судалгааг “Барилга Эм Эн” ХХК ийн  Судалгааны албанд боловсруулав.

x