Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхайд “үхэл мэдрүүлэгч” үйлчилгээ эрэлттэй байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Шанхайд нээгдсэн Xinglai (Сэхээрэл) үйлчилгээ эрэлттэй байгаа гэнэ. Энд хүмүүс үхээд чандарлах зууханд орох зэрэг нас барсны дараах үйл явдлыг жинхэнэ мэт мэдэрдэг гэнэ.

Ирсэн үйлчлүүлэгч эхлээд өөрийгөө эсвэл хэн нэгнийг “үхүүлэхийг” сонгодог. Түүний дараа ингэх болсон шалтгаанаа тайлбарлах ёстой ба хамгийн үнэмшилгүй, тааруу тайлбарласан нь “үхэхээр” сонгогддог юм байна.

Ингээд сонгогдсон хүнийг зөөгч дээр хэвтүүлээд чандарлах зуух руу оруулдаг. Мэдээж энэ нь жинхэнэ биш.

Ингэж чандарлуулах үйл явцыг биеэр мэдэрсэн хүн дараа нь эхийн умайнаас “дахин мэндэлдэг”.

Үйлчилгээг санаачлагчид нь хүмүүсийн амьдралд тохиолдсон асуудлуудыг өөр өнцгөөс харах боломжийг олгох зорилготой гэнэ. Үйлчлүүлэгчид мөн өмнө нь хүндрэл бэрхшээлүүдээ, эцсийн санаа бодлуудаа цаасан дээр бичиж буулгадаг ба түүнийгээ суулд хадгалах эсвэл устгах боломжтой.

Зарим үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар “үхлийг мэдэрснээр” тайвширч, амьдралын бэрхшээлүүдээ дахин шинээр харж эхэлдэг тул маш их тустай гэж тодорхойлжээ.

Энэ нь Шанхайн анхны ийм үйлчилгээ биш, өмнө нь 2014 онд ижил төстэй компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Бүр анх 2010 онд Өмнөд Солонгост Coffin Academy нэртэй ийм үйлчилгээ нэвтэрч байжээ.

Xinglai үйлчилгээг авахыг хүссэн хүн $68 орчмыг төлснөөр “дахин төрөх” боломжтой юм байна.

Эх сурвалж: CNET