Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны сансрын нисэгч Юрий Гагариний тухай НАЙМАН баримт

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12 бол Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин сансарт ниссэний 55 жилийн ой, хүн төрөлхтөн анх сансарт ниссэн өдөр юм.

Түүнтэй холбоотой сонирхолтой найман баримтыг хүргэж байна.

 

“Поехали!”

 

Гагарины домогт “Поехали!” буюу “явцгаая!” гэдэг үг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Байконурын сансрын буудлаас сонсогдсон юм. Уг нь албан ёсоор “Баг хөөрөхөд бэлэн” гэж хэлэх ёстойг бичиг баримтанд заасан байж. Түүний энэхүү энгийн үг сансарт анхны хүн хөөрч байгааг зарласан юм.

 

Захиа

 

Сансарт нисэхээсээ өмнө Гагарин эхнэр болон охиддоо сүүлчийн захиагаа бичиж үлдээжээ. Азаар тэр эсэн мэнд буцаж ирснээр уг захиаг задлах хэрэг гараагүй гэдэг. Гэвч долоон жилийн дараа Юрийг сөнөөгч онгоцоор нислэг үйлдэж байгаад амиа алдахад эхнэр Валентина нь тэр захиаг задалж байжээ.

 

Хувийн цуглуулганд

 

Восток 3КА-2 нэртэй сансрын хөлгийг таван жилийн өмнө буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 12-нд Sotheby’s дуудлага худалдаанд $2,882,500-гаар зарсан байдаг.

Энэ нь Оросоос гадаадад гаргасан, хувь хүний цуглуулганд байгаа цорын ганц Восток хөлөг болсон бөгөөд бусад нь бүгд ОХУ-ын музейд хадгалагдаж байгаа гэнэ.

 

Шагналын дотуур хувцас

 

Сансарт ниссэн эр зоригийг нь үнэлж Зөвлөлтийн засгийн газраас Гагариныг маш олон зүйлээр хангасан байдаг. Үүнд орон сууц, авто машин багтаж байснаас гадна хангамжийн эд зүйлсийн жагсаалтад “зургаан хос торгон дотуур хувцас”, “зургаан хос оймс” бичигдсэн байжээ.

 

Кремль дэх шарил

 

Гагарин болон нислэгийн зааварлагч Владимир Серёгин нар МиГ-15УТИ онгоцтой нисэж яваад Киржач хотын ойролцоо осолдож амиа алдсан юм. Тэдний цогцсыг чандарлаж Москвагийн Улаан талбайд, Кремлийн хананд оршуулжээ.

 

Гагарин хоёр охинтой

 

Түүний том охин Елена Гагарина нь (зураг дээр) урлагийн түүхч мэргэжилтэй бөгөөд 2001 оноос Москвагийн Кремлийн Музейн захирлаар ажиллаж байна. Харин түүний бага охин Галина Гагарина Москвагийн Плехановын Эдийн засгийн Их сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор юм.

 

Төрөлх хот

 

Гагарины төрөлх хот Гжатскийн нэрийг 1968 онд нас барсных нь дараа өөрчилж Гагарин болгожээ. Зураг дээрх байшинд Гагарин сурагч байхдаа амьдарч байсан юм.

 

Сансрын нисэгчдийн өдөр

 

Анх хүн сансарт ниссэн өдрийг 2011 оноос ОХУ-д Сансрын нисэгчдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон бол дөрөвдүгээр сарын 12-ныг НҮБ-ын ерөнхий ассемблейн шийдвэрээр дэлхийн 60 оронд Хүн сансарт ниссэн олон улсын өдөр болгон зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today