Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУЯ: МГТИС-ийн бүртгэл ирэх сарын 13-ныг хүртэл явагдана

БСШУСЯ
2016 оны 4 сарын 12
БСШУСЯ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн /МГТИС/ 2016-2017 оны хичээлийн жилийн, элсэлтийн шалгалт 2016 оны тавдугаар сарын 15-нд явагдана. Элсэлтийн шалгалтанд бүртгүүлэхийг хүсвэл доорх зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлэх

Манай сургууль элсэлтийн шалгалтаа байгалийн ухааны нэгдсэн /математик, физик, хими/ болон англи хэлний хичээлээр авдаг. Бакалаврын хөтөлбөр англи хэлээр явагддаг учраас англи хэлний мэдлэгийн түвшин сайн байхыг шаарддаг юм. Дээрх шалтгалтанд орохын тулд та ЭЕШ-аар математик, хими, физик, англи хэлний хичээлүүдийн хоёрт нь 500-аас дээш оноо авсан байх шаардлагатай бөгөөд МГТИС-ийн элсэлтийн шалтгалтыг амжилттай өгсөн элсэгч МГТИС-ийн инженерийн бэлтгэл хөтөлбөр болон бакалаврын хөтөлбөрт суралцах боломжтой болно.

Элсэгч танд шаардлагатай бол МГТИС-ийн элсэлтийн шалгалтын жишиг материалыг холбоосоор татаж авах боломжтой.

Бүртгэлийн хугацаа

2016 оны 04 дугаар сарын 01-аас эхлэн 05-дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл.

Бүртгэл

онлайн бүртгэл www.gmit.edu.mn/register/

Хураамж тушаах заавар
Төрийн сан – дансны дугаар 900015044
Мөнгөн дүн – 5,000
Гүйлгээний утга – Регистрийн дугаар, Овог нэр

Утас
70232086, 70232087, 70232090, 70009973;

МГТИС-ийн элсэлтийн шалгалт 2016 оны 05-дугаар сарын 15-ний өдөр Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хичээлийн байранд.