Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Малчны хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулах санал дэмжигдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг  өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийн Ажлын хэсгээс гаргасан малчны хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болох санал гаргасан билээ. Энэхүү саналыг Байнгын хорооноос дэмжин УИХ-ын чуулганы хуралдаанд оруулсан. Малчны хүүхэд долоон настайдаа сургуульд орж болно гэсэн саналыг гишүүдийн 57.8 хувь нь дэмжлээ. 

Ингэснээр малчин өрхийн хүүхэд заавал зургаан настайдаа бус долоотойдоо ЕБС-д орж болно. Эцэг, эх нь сургуулийн захиралд хүсэлт гаргаснаар энэ асуудлыг шийддэг болох юм байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүд, БШУ-ны сайдын хэлсэн саналаас онцлон хүргэе.

Д.Батцогт: Малчид хүүхдээ 6 настайд нь сургуульд өгнө гэдэг амьдрал дээр их асуудал үүсгэдэг. Гишүүдийг тойрогт очиход нь малчид хүүхдээ зургаан настай сургуульд оруулснаас болоод малчдын залуу халаа тасрах гээд байна гэдгийг хэлдэг.
Ц.Баярсайхан: Хүүхдийг сургуульд оруулах эрх эцэг, эхэд нь байх хэрэгтэй. Бид 8 настай дунд сургуулиа төгсөж байсан. Тэр үед бидэнтэй хамт 24 настай хүн хүртэл төгсөж байлаа. Хүүхдээ хэдэн /6 эсвэл 7/ настайд нь сургуульд өгөх вэ гэдгийг сургуулийн захирал биш эцэг, эх шийдэх хэрэгтэй.
Л.Гантөмөр: Зургаан настнууд дотуур байрандаа амьдрах нөхцөл бүрдчихвэл асуудал шийдэгдчихнэ. Зургаан настай сурагчийн аав, ээж хөдөөнөөс эргэж ирсэн тохиолдолд дотуур байранд нь 2-3 хоног хамт байлгах гэх мэт. Сэлэнгэ, Төв аймагт зургаан настны ангийг хариуцсан багш гаргаад ажиллуулж байна. Зургаан настай хүүхдийн асуудлыг хамгийн их тавьж байгаа нь орон нутгаас сонгогдсон гишүүд.