Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЙМ: Монгол Улсын гадаад ӨР

Egule Capital
2016 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас  2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын гадаад өр сүүлийн 5 жилд 3.2 дахин өсч, 2015 оны байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Зураг 1. Монгол Улсын гадаад өрийн бүтэц, динамик (тэрбум ам.доллар)

 

2015 оны байдлаар Монгол Улсын гадаад өрийн 18 хувийг хадгаламжийн байгууллагын (төв банкыг оруулсан) гадаад өр бүрдүүлж байгаа бол үлдсэн 82 хувийг нь хадгаламжийн бус байгууллагуудын өр бүрдүүлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд хадгаламжийн байгууллын гадаад өр 3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол хадгаламжийн бус байгууллагуудын гадаад өрийн хэмжээ 12 тэрбум ам.доллараар огцом нэмэгджээ. 

 


 

 

 

Эх сурвалж: https://www.facebook.com/EguleCap/

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.