Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цогцолбор хорооллын зориулалтаар газар эзэмшүүлнэ

www.ulaanbaatar.mn
2016 оны 4 сарын 5
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга "Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар зургаан га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу дахин зохион байгуулахаар болжээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах болон ирэх сарын 13-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгажээ.