2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-4°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Бэрэн ХХК-ны тухай иргэн Ж.Туул ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тарааж байна"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 1
iKon.MN

"Бэрэн" ХХК-ны тухай иргэн Ж.Туул нь буруу ташаа мэдээллийг олон нийтэд тарааж байгаа талаар холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Бэрэн" ХХК-ны Хуулийн зөвлөх З.Сүх-очир хэлэхдээ "Бид аливаа газрыг өмчлөн авахдаа газар өмчлөгч иргэдтэй хуулийн дагуу гэрээ байгуулдаг.

Бид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4-р гудамны 96 тоотын газрыг 2011 онд тус газрын хууль ёсны өмчлөгч болох Ч.Цэцэгмаа, Ц.Одон, Ц.Мария нараас гэрээний дагуу худалдаж авсан.

Гэвч

Ж.Туул нь тус газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш мөртлөө олон нийтийн сүлжээгээр манай компанийг өөрийн газрыг нь бага үнээр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүчээр газар чөлөөлөхийг шаардсан, орон байрыг нь нураан сүйтгэж, ноцтой хохирол учруулсан гэх ташаа мэдээллийг цацаж байгаад бид гайхаж байна.

Тэрбээр 2012 онд "тус хашаанд нэг жил байрлаад, дараа нь чөлөөлөх болно" гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан. Гэхдээ цаг хугацаандаа газраа чөлөөлж өгөөгүй.

Тиймээс бид 2015 онд Иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс Ж.Туулын хууль бусаар эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан боловч дахин газраа чөлөөлж өгөөгүй.

Эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хуулийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж газрыг чөлөөлсөн.

Гэтэл Ж.Туул дахин компанийн болоод бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан худал ташаа мэдээлэл олон нийтэд удаа дараа тараан гүтгэж байна. Бид Иргэний хэргийн шүүх болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа.

Манай компани "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмуудын хүрээнд явуулж байгаа бөгөөд 2014 онд 288 айлын орон сууц, 2015 онд 1,152 айлын орон сууц. 300 хүүхдийн бага сургуулийн цэцэрлэгийн цогцолборын хамт ашиглалтад оруулсан. 2016 онд 720 айлын орон сууц, дэд төсөл хэрэгжүүлэгч компаниудын 1,300 орчим айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Яагаад бидний хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж худалч, хуурамч дээрэлхүү, луйварчин мэтээр ярьж байгааг ойлгохгүй байна.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

 

Газрын хууль ёсны эзэмшигчийн нэг Ц.Мария хэлэхдээ "2012 онд Ж.Туул нь хөдөөнөөс хотод орж ирсэн бөгөөд өөрийн гэсэн байргүйгээс болж, энд тэнд айл хэсээд явж байсан. Ж.Туул нь манай ээжийн эгчийн хүүхэд юм.

2011 оны дөрөвдүгээр сард манай гэр бүл "Бэрэн" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хоёр өрөө байраар газраа сольсон.

Тэгээд манай ээж түүнд "Манай хашааны мод, байшингийн модыг нь аваарай. Бид байрандаа мод аваад орохгүй шүү дээ. Өөрийн гэсэн гэр орон болгоод аваарай" гэж хэлсэн. 

Манай гэр бүлээс түүнийг ингэж худлаа ярьж явахаа боль гэж олон удаа хэлж гуйсан" хэмээн ярилаа.

x