Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Arctic Trucks МОНГОЛД...

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 4 сарын 1
Cardoctor

Arctic Trucks International - Arctic Trucks Russia компанийн албан ёсны дистрибьютор Монголд нээгджээ.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ийн өдөр Монголд Arctic Trucks Russia-ын салбар нээлтээ хийж байна.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ийн өдөр Монголд Arctic Trucks Russia-ын салбар нээлтээ хийж байна.

Arctic Trucks Russia нь оффроад тоноглогдсон машины зах зээлд хурдан өсөлттэй явж байгаа компанийн нэг бөгөөд Монгол дахь автын дилерүүдтэй харилцан ашигтай, урт хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

Arctic Trucks компанийн тоноглогдсон машинуудыг уул уурхай, бүтээн байгуулалт, хяналт шалгалтын үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөн олон тооны аялагч нар хэрэглэж байна.

Одоогоор ОХУ л гэхэд 1,000 гаруй Арктик Трак машин ашиглагдаж байгаа бөгөөд дилерийн сүлжээгээр дамжуулах Краснодар, Москва, Челябинск, Новосибирск, Екатеринбург, Уфа, Омск зэрэг хотод борлуулагдаж байна.

Arctic Trucks компани нь оффроад машины туулах чадварыг нэмэгдүүлж, ямар ч байгалийн нөхцөлд тав тухтай, аюулгүй, найдвартай болгож тоноглох гол зорилготой юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монгол Улсад 4 төрлийн загварыг борлуулах бөгөөд үүнд Тоёота Хайлакс (2 хувилбар), Ланд Круйзер 200, Ланд Круйзер Прадо 150 загварууд багтаж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дөрөвдүгээр сарын 11-нд танилцуулах аж.

Зураг