Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Саяхныг хүртэл “Хүмүүний хүрээлэн” гэж байсныг мэдэх үү?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Одоогоос тийм ч олон биш жилийн өмнө баруун Европын Франц, Бельги, Герман зэрэг улсуудад амьд хүнийг торонд хийж нийтэд үзүүлдэг “хүмүүний хүрээлэн” гэж байсан эмгэнэлтэй түүх бий.

Яг л амьтны хүрээлэнд байгаа мэт цугласан олон амьд хүнийг торонд хэрхэн амьдарч байгааг үздэг байв. XIX зуунаас эхэлсэн энэ үзэгдэл бүр XX зууны дундуур хүртэл оршиж байсан юм.

Үзмэр нь голдуу Африк, мөн бусад тивийн уугуул оршин суугчид байсан ба тэднийг цагаан арьстнуудад үзүүлдэг байжээ. Энэ нь ч ашигтай бизнес байж 1889 онд Парист болсон Дэлхийн Үзэсгэлэн худалдааны үеэр 18 сая хүн үзэж сонирхсон гэсэн тоо бий.

Америкчууд ч үүнээс хоцорсонгүй, Нью-Йорк хотод бас “хүмүүний хүрээлэн” нээгдэж байсан юм.

Хамгийн сүүлийн ийм хүрээлэн 1958 онд Бельгид хаагджээ.

Хар арьстнууд торон хашаан дотор уламжлалт хэв маягаараа амьдарч, дуулж бүжиглэж, зарим нь араатан амьтадтай хамт амьдарч байсан нь сонирхолтой. Тэднийг уугуул нутгаас нь олзлон Европт авчирч торны цаана хорьдог байсан ба ихэнх нь орчин нөхцөлдөө зохицож чадалгүй амиа алддаг байв.

Хачирхалтай нь Европын энэ соёлыг Адольф Гитлер хориглож, эзэлсэн хотуудын хүрээлэнгүүдийг хааж байжээ.

 

Зураг дээр үзэгчдээс идэх зүйл авч байгаа хар арьст охин. Бельги. 1958 онд.

 

Конгоос ирсэн Ота Бенга хэмээх хүн. Түүнийг шинпанзе, орангутанг зэрэг мичнүүдтэй хамт байлгаж заримтай нь хүчээр тулалдуулдаг байжээ. Нью-Йорк хотын хүрээлэнд. 1906 онд.

 

Германы “Негр тосгонд” үзүүлбэр болж буй хар арьст эмэгтэй, хүүхэдтэйгээ.

 

1931 оны Парисын Дэлхийн Үзэсгэлэн худалдааны үеэр 34 сая хүн “хүмүүний хүрээлэнг” үзэж сонирхсон нь дээд амжилт болж байжээ.

 
 

1906 онд Сент-Луисд “Зэрлэгүүдийн олимпийн үзүүлбэр” нэрийн дор хар арьстнуудын дунд нум сумаар харвах тэмцээн зохиож байв.

 

Эдгээр эмэгтэйчүүдийг биеийнх нь өвөрмөц хэлбэр болох махлаг өгзгийг нь олонд үзүүлэх зорилгоор нүцгэн байлгадаг байжээ. Тэднийг Өмнөд Африкаас авчирч Парисийн хүрээлэнгийн үзмэр болгосон байна.

 

 

Эх сурвалж: Exposing Truth