Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан билээ.
Энэхүү хөтөлбөрийг “Аймаг бүрт 1,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Увс аймагт баригдсан 105 айлын орон сууцны “Галдан бошгот хороолол”-ын 84 орон сууцанд “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу шалгаруулах ажлыг ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг ахлагчтай томилолтын баг 2016 оны гуравдугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд эхлүүлэн зохион байгууллаа.
Тус аймагт нийт 400 гаруй иргэд бүртгүүлснээс журмын шаардлага хангасан материалтай
Шалгаруулалт
- Төрийн албан хаагч
- Залуу гэр бүл
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн байгууллагад ажиллагсад
- Өрх толгойлсон эцэг эх болон 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
- Байгалийн гамшигт нэрвэгдсэн орон гэргүй өрх
- Тэтгэвэр тогтоолгосон Ахмад настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангилалаар явагдлаа.
Эх сурвалж: Төрийн Орон Сууцны Корпораци