Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тулга: Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт Солонгосоос ирнэ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН-ын бага чуулганаар хэлэлцсэн асуудал, намын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан талаар ярилаа.

Б.Тулга хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын бага чуулган боллоо. Бид хурлаар МАХН-ын хөгжлийн хөтөлбөр мөн хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлаар ярилцлаа. Түүнчлэн МАХН-ын бүтэц, бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт оруулсан хурал боллоо.

Энэ удаагийн хурлаар ерөнхий нарийн бичгийн дарга, гурван дэд дарга нарыг шинээр томиллоо. Энэ нь сонгууль болж байгаатай холбогдуулан МАХН-ын дотоод хэрэгцээ, шаардлагыг үндэслэн томилсон гэж хэлж болно.

Тодруулбал, намын дэд даргын хувьд Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамьян, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэгт, Д.Цогтбаатар, С.Жаргал, Г.Бямбасүрэн, Б.Тулга нарыг тус тус томиллоо.

Өнгөрсөн Бямба гарагт Н.Энхбаяр дарга БНСУ руу ээлжит эмнэлгийн үзлэгт орохоор явсан. Энэ долоо хоногт буцаж ирэх болно.

МАХН бол МАН, Монголын Ногоон намтай хамтарч "ЭВСЭЛ" байгуулах эсэх тал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Гэхдээ бид хамтарч ЭВСЭЖ, сонгуульд орох талаар судалж байгаа " гэлээ.