2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
10:00
S30
-14°
11:00
S26
-12°
12:00
S26
-9°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
21:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/03/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 183 ахмад настан бүртгүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 3 сарын 22
www.ikon.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн.

Өчигдрийн байдлаар нийт 420 ахмад настны материалыг хүлээж авснаас 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болоод байна. Үлдсэн 237 ахмад настны материал дутуу буюу бүрдээгүйгээс буцлаа.

 Ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байна. 

Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байна. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай байна.

Төрийн орон сууцны корпорацийн нийт 11 мэргэжилтэн бүртгэлийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж, гадна болон дотор зохион байгуулалтыг мөн ТОСК-ийн 7 мэргэжилтэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 7 албан хаагчийн хамтаар зохион байгуулж байна.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд бүрдүүлэх бичиг баримтаа бүрэн хангаж ирэх шаардлагатай байна. Бүрдүүлэх бичиг баримт болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг TOSK.GOV.MN сайтаас авах боломжтой.

БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭД ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГААС ЛАВЛАГАА АВАХ ШААРДЛАГАГҮЙ. ТОСК НЬ МОНГОЛ БАНКТАЙ ХАМТРАН ТАНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ГАРГАЖ БАЙГАА ЮМ.


Эх сурвалж: Төрийн Орон Сууцны Корпораци

x