Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Баян-Өлгийн хувьд Монгол хэлний боловсрол олгох ажил хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа"

БСШУСЯ
2016 оны 3 сарын 21
БСШУСЯ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр  ерөнхий боловсролын сургуулиуд  болон цэцэрлэгүүдээр орж боловсролын цөм хөтөлбөрийн  хэрэгжилттэй танилцлаа.

 

Үндэстний цөөнхи амьдардаг Баян-Өлгий аймгийн хувьд  Монгол хэлний боловсрол олгох ажил хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа бөгөөд орон даяар хэрэгжиж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөр  амжилтай хэрэгжиж байгааг салбарын сайд онцоллоо.

 

Мөн энэ үеэр  аймгийн удирдлагууд болон боловсрол, соёлын салбарт ажиллагсад болон аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.  

 

Л.Гантөмөр сайд энэ сарын энэ өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллах юм.

Дашрамд дурдахад,  тэрээр  сайдаар ажиллах хугацаанд 21 аймагаа тойрсон анхны боловсролын сайд ажээ.