Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС: 105 оюутанд 70 гаруй сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 18
iKon.MN
 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/ нь 2015-2016 оны хичээлийн жилд олгох "Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ээ өчигдөр гардууллаа.

АШУҮИС нь 2014 оноос эхлэн урлаг спорт, нийгмийн идэвх зүтгэл, сурлагын амжилтаараа бусдыгаа манлайлан суралцсан оюутнуудыг шалгуурлан тэтгэлэг олгодог уламжлалтай болсон. Өнөөдрийг хүртэл уг тэтгэлгийг нийт дөрвөн удаа олгосон бөгөөд нийт 350 оюутанд 270 гаруй сая төгрөгийг гардуулсан аж.
 

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Г.Батбаатар хэлэхдээ "2015-2016 оны хичээлийн жилд 105 оюутанд 70 гаруй сая төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгож байна.

Цаашид тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэх, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллах болно. 

Манай тэтгэлэг нь оюутнуудын сурах эрмэлзлийг нэмэгдүүлж , улмаар эрүүл мэндийн салбарт чанартай мэргэжилтэн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.