Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс “Аз жаргалын индекс”-ээр 101 дүгээрт жагсчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Sustainable Development Solutions Network” cудалгааны байгууллагаас “Дэлхийн Аз жаргалын индекс”-ийг шинэчлэн гаргажээ. Монгол Улс “Аз жаргалын индекс”-ээр 4.907 оноо авч 157 орноос 101 дүгээрт жагссан байна.

Харин дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Дани тодорч 7.526 оноо авсан байна. Данийн араас Швейцарь, Исланд, Норвеги зэрэг улс жагсжээ.

Харин манай хөрш ОХУ "Аз жаргалын индекс"-ээр 5.856 оноо авч 56 дугаарт жагссан бол БНХАУ 5.245 оноогоор 83 дугаар байрт жагсжээ.  Монголтой ойр байрлах Казахстан улс 5.919 оноогоор 54 дүгээр байрт жагссан нь ОХУ-аас өндөр үзүүлэлт юм. 

Харин Япончууд 5.921 оноогоор 53 дугаар байрт, Өмнөд Солонгосчууд 5.835 оноогоор 58 дугаар байрт жагссан байна. 

Уг жагсаалтыг гаргахдаа судлаачид тухайн улс орны нэг хүнд ногдох ДНБ, эрүүл төрөлт, наслалт, амьдралын сонголтуудаа хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлигын үзүүлэлт зэрэг хүчин зүйлийг авч үздэг байна.

2005-2007 оны үзүүлэлтийг бодвол Монгол Улсын индекс 2013-2015 онд 0.298-аар өссөн үзүүлэлт гарчээ. “Дэлхийн аз жаргалын тайлан”-тай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

Эх сурвалж: QZ.com