Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд хаанаас орон сууц авбал ТАВАН ХУВЬД хамрагдах вэ?

ikon.mn
2016 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Зарим банк  гуравдугаар сарын 15-ны өдрөөс буюу өчигдрөөс эхлэн орон сууцны 5 хувийн зээлийн өргөдөл хүлээн авч эхэлсэн.

Засгын газраас баталсан Ипотекийн зээл санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулахаар тусгажээ.

Тухайлбал, нийслэлээс хэрэгжүүлж буй ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТийн хүрээнд дараах байршилд байр худалдан авсан тохиолдолд 5 хувийн ипотекийн зээл олгох юм байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнууд:
  • БЗД-ийн 14-р хороо Халдвартын эмнэлэгийн орчим “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн “ЦАГААН ХУАРАН ХОТХОН” 2,448 айлын орон сууц  
  • СХД-ийн Ханын материалын орчим 168 айлын орон сууц
  • БЗД-ийн 8,16-р дугаар хороонд Батлан хамгаалах их сургуулийн орчим “Баганат өргөө” компанийн Баганат хороолол 
  • “Гангар инвест” компанийн 168 айлын орон сууц
  • БЗД-ийн 14-р хороололд “Зургаан талт компани” 150 айлын орон сууц
  • СБД-ийн 7-р хороолол “Бэрэн” группийн А, Б блок

 
Эдгээр байршлуудаас хотын А зэрэглэлийн бүсэд баригдаж буй Цагаан Хуаран Хотхоныг онцлон танилцуулж байна.

 

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Баянзүрх дүүргийн 14-р хороонд худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, автобусны буудалдаа ойрхон байршилд Цагаан Хуаран Хотхон баригдаж байна.

 
Тус хотхон нь 240 хүүхдийн цэцэрлэг, машины дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний төвтэй 2,448 айлын 10 мянга орчим хүн амьдрах цогцолбор болон сүндэрлэж байгаа юм.

Хотхондоо 12 давхартай таван блок бүхий 15 орон сууц баригдахаас I болон II ээлжийн 864 айлын орон сууц ашиглалтанд орсон бөгөөд хотын төвд 5 ХУВИЙН ХҮҮТЭЙ зээлд хамрагдан байртай болох боломжийг санал болгож байна.

 

Зээлийн ерөнхий нөхцөлд 5 хувийн зээлийн хугацаа 30 хүртэлх жил байхаар заасан.

Түүнчлэн Ипотекийн зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа сууцыг барьцаа болгон журамд заасны дагуу ипотекийн зээл авч, шинээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болохоор байгаа юм.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.