Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шашны байгууллага болон шашны урсгалуудын талаар судалгаа хийхээр болжээ

Ч.Болортуяа
2016 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль Зүйн сайдын тушаалаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага болон шашны урсгалуудын талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан байна. 

Энэ талаар Хууль Зүйн Яамны сайтад энэ сарын 10-нд буюу Баасан гарагт мэдээлжээ. 

Тус ажлын хэсэг нь сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа бичигдэх болсон шашин, шашны урсгалуудын талаарх мэдээллүүдтэй холбоотой байх үндэслэлтэй юм. 

Бидний авсан мэдээллээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага болон шашны урсгалуудын талаар судалгаа хийх ажлын хэсэг өнгөрсөн Баасан гарагт байгуулагдсан бөгөөд эхний хуралдаан нь ирэх Даваа гарагт болох юм байна.