Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын хадгаламж САРЫН ДОТОР 35.7 тэрбум төгрөгөөр өсчээ

Ч.Болортуяа
2016 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн салбарын хоёрдугаар сарын тойм хараахан гараагүй байна. 

Нэгдүгээр сарын тоймоос харвал валютын хадгаламж 35.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш сулрах тусам иргэд хадгаламжаа валют руу шилжүүлэх хандлага нэмэгдсэн гэсэн үг.  Мөн ам.долларын ханш чангарах тусам валютын хадгаламжийн төгрөгөөр илэрхийлэх үзүүлэлт өсөх нь ойлгомжтой юм. 

 Ам.долларын албан ханш өнөөдрийн байдлаар 2,045.88 төгрөгт хүрээд байна. 

Ханшийн график /Монгол банк/

Хэдийгээр валютын хадгаламж өмнөх сартай харьцуулахад 1.8 хувь нэмэгдсэн ч 2016 оны нэгдүгээр сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад валютын нийт хадгаламж жилийн дотор 9.6 хувиар буурсан нь валютын орох урсгал буурсаар буйг илэрхийлж байна. 

Мөн нийт хадгаламжийн хэмжээ 2015 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч 7297.3 тэрбум төгрөг болжээ.  

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 6.1 хувь буюу 63.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 37.5 хувь буюу 587.1 тэрбум төгрөгөөр буурч 980.5 тэрбум төгрөг болсон бол иргэдийн хадгаламж эсрэгээрээ нэмэгдсэн байна. 

Төгрөг, долларын хадгаламж (иргэд, байгууллагын нийлбэрээр):

Иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.3 хувь буюу 57.7 тэрбум төгрөгөөр буурсан ч  өмнөх оны мөн үеэс (2015 оны нэгдүгээр сар) 14.1 хувь буюу 535.0 тэрбум төгрөгөөр өсч 4332.0 тэрбум төгрөгт хүрчээ.  

Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 1.8 хувь буюу 35.7 тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх оны мөн үеэс 9.6 хувь буюу 211.0 тэрбум төгрөгөөр буурч 1984.8 тэрбум төгрөг болжээ.

Нийт хадгаламжийн 72.8 хувь нь төгрөгийн, 27.2 хувь нь валютын хадгаламж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар өссөн байна.

Мөнгөний нийлүүлэлтийн 11.4 хувийг эзэлж буй төгрөгийн харилцах өмнөх сараас 8.6 хувь буюу 105.4 тэрбум төгрөгөөр буурсан бол өмнөх оны мөн үеэс 1.0 хувь буюу 11.1 тэрбум төгрөгөөр өсч 1121.3 тэрбум төгрөгт хүрчээ.  9.6 хувийг эзэлж буй валютын харилцах өмнөх сараас 3.7 хувь буюу 36.3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 19.6 хувь буюу 229.8 тэрбум төгрөгөөр буурч 945.4 тэрбум төгрөг болжээ. Энэ нь манай улс дахь валютын орох урсгал улам л буурч буйг харуулж байна.