Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

IELTS шалгалтад бэлдэхэд ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

ikon.mn
2016 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

IELTS шалгалтад 7.0 оноо авсан Г.Ишжанцан та бүхэндээ "IELTS шалгалтад бэлдэхэд ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ" -г хүргэж байна.

Тэрбээр IELTS-ын шалгалтад ЗУРГААН САР бэлдэж, 7.0 гэсэн оноогоо авч чадсан аж. Түүний зөвлөгөөг бүтэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу.

Шалгалтад бэлдэхдээ: Практик тест бүрийг 2-3 удаа давтаж, хийх хэрэгтэй. IELTS-ийн шалгалтын бүтэц, чадвар тус бүрийг шалгах тест, асуултуудын төрөл, үнэлгээний системийг сайтар ойлгосноор тухай бүрт тохирох арга барилыг эзэмших нь нэн тэргүүний асуудал. 

Та ямар нэгэн сургалтад хамрагдахаар зорьж буй бол багшаасаа "Та IELTS шалгалтыг өгч байсан уу?" гэж асуугаарай.

1. Сонсох чадвар

  • Сонсголын тест нь ДӨРВӨН хэсгээс бүрддэг бөгөөд нөхөх, сонгох гэсэн үндсэн төрөлд хувааж болно. Төрөл бүрд нь тохирсон стратеги аргууд бий. Аргуудын талаар доорх вэб сайтуудаас хайж, олох боломжтой.ielts-blog.com, ielts-simon.com, ieltsadvantage.com, ieltsliz.com, www.dcielts.com, www.ieltsnetwork.com, www.ielts-exam.net гэх мэт
     
  •  English Listening BBC гэсэн аппликейшныг гар утсандаа татаж авч, үргэлж сонсох хэрэгтэй. Сонсголын дасгалыг хийх явцдаа АНХААРЛАА сайжруулах нь маш чухал.

2. Унших чадвар 

  • Skimming, Scanning -ийг сайн давтаж эзэмших ёстой. Эхлээд асуултаа сайн уншиж ойлгоод, хариулт байгаа байршлыг /түлхүүр үг ашиглан/ хайгаад, асуултаа бодонгоо шүүмжлэлтэйгээр хариултаа нэхэж уншаарай.
     
  • Цагийн менежментийг сайжруулахын тулд шалгалт өгч байна гээд өмнөө цаг тавиад олон удаа тест хийх хэрэгтэй. 

ЖИЧ: Тухайн текстээс ойлгоогүй үгээ толь бичгээс харж, яг тухайн нөхцөлд ямар утгаар орсныг ойлгож, шинэ үгийн дэвтэрт бичихээс гадна хариулж чадаагүй асуултдаа дахин хариулж үзээрэй. 

Үг цээжлэх арга: Тухайн үгний монгол утгыг тогтоохоос гадна ижил, эсрэг утгатай үгс, тухайн нөхцөлд орж буй олон салаа утгууд, хоршоо үг хэлбэрээр хэрхэн ордог зэргийг тогтоох шаардлагатай. Шинэ үгсээ эссэ бичих болон яриа бэлдэж байхдаа ашиглавал илүү хурдан тогтоох болно.

3. Бичих чадвар

IELTS шалгалтад ирдэг Task-1 (график, диаграмм, процесс, зураг г.м) -ийн 7 төрөл, Task-2 эссэг өгөгдсөн нөхцөл, асуултын хэлбэрээс хамаарч 6 төрөлд тус тус ангилж болох юм. Эдгээр нь өөрийн гэсэн зохион байгуулалт, дүрэм, ашиглагдах тохиромжит үг, хэллэгтэй тул нэг бүрчлэн судалж өөрийн болгох хэрэгтэй.
  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд олон санаа гаргалгүй ганц тодорхой хариултыг энгийн ойлгомжтой байдлаар хариулах хэрэгтэй.

Эссэ бичих

  • Эхлээд та өмнөх шалгалтуудын эссэ хэсгээс нэг сэдвийг сонгон аваад 40 минутад монголоороо эссэ бичиж үзээрэй. Ингэснээр та эссэ бичихэд таны гаргадаг СУЛ ТАЛЫГ олж харах боломжтой.
  • Эссэний үг, өгүүлбэр бүр зорилготой байх бөгөөд нэг хэсэгт нэг үндсэн санааг дурдах нь чухал. Түүнчлэн тус санааг дэмжсэн учир шалтгаан, холбоотой жишээгээр баяжуулж өгөх шаардлагатай. /Жишээ нь заавал үнэн байх албагүй бөгөөд үндсэн учир шалтгааныг дэмжсэн дүрэм, үгийн алдаагүй бичигдсэн байх/
     

  • Аливаа эссэг бичихдээ цагийн хязгаартай болон хязгааргүй байдлаар бичиж, дараа нь алдааны засварыг өөрөө болон бусдаар хийлгэж байгаарай.

4. Ярих чадвар

Нэгдүгээр хэсгийн өөрийнхөө талаар ярих асуултуудад 2-5 өгүүлбэрээр, 2-р хэсэгт шалгагчийн өгсөн карт дээрх сэдвийн дагуу өгөгдсөн 2 минутыг бүрэн дуустал ярих, 3-р хэсгийн ярилцлагын сэдэвт асуултуудад аль болох асуудлыг хоёр талаас нь авч үзээд хангалттай урт хариултыг тус тус өгөх хэрэгтэй.
  • Ярианы шалгалтад ирдэг асуултууд тогтсон сэдвийн хүрээнд асуудаг. Тиймээс сүүлийн үед ирсэн тестүүдийг ielts-blog -с атан авч бэлдээрэй.

ЖИЧ: Цээжилсэн мэт эсвэл хурдан хариулах биш, чөлөөтэй энгийн үед байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хариултаа өгөөрэй.