Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Агаарын бохирдолтой хотын иргэдийн хамар ийм болно

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

WildAid байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг агентлаг нэгэн видео сурталчилгаа цацаж эхэлжээ. Хятадын олон нийтийг агаарын бохирдолд анхаарал хандуулахад чиглэгдсэн энэхүү сурталчилгааны нэр “Үсэрхэг хамар”. Хэрвээ агаарын бохирдол энэ чигээрээ байгаад байвал ирээдүйд хүмүүсийн хамрын үс илүү урт ургадаг болж амьсгалах агаараа цэвэршүүлэх үүрэгтэй болно гэсэн санаа. Өөрөөр хэлбэл хүний хувьсалд нөлөөлж эхлэхийг анхааруулсан утгатай юм байна.

Уриа нь “Хэрвээ чи агаарын бохирдлыг өөрчлөхгүй бол агаарын бохирдол чамайг өөрчилнө” гэжээ. Уг сурталчилгаа нь Хятадад явуулж байгаа GOBlue ухуулан сэнхрүүлэх ажиллагааных нь нэг хэсэг юм байна.

Бидэнд ч бас хамаатай мэт.