Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жингээ амжилттай хасагч хүний ДОЛООН ДАДАЛ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Урин дулаан улирал эхлэхэд бид ичээнээсээ гарч биеийн жиндээ анхаарал тавьж эхэлдэг. Тэгвэл дараах долоон дадлыг хэвшил болгосон хүн хялбархан илүүдэл жингээсээ салах боломжтойг судлаачид зөвлөж байна.

  • Эрчимтэй хөдөлгөөн

Долоо хоног бүр доод тал нь 200 минутын дундаж хэмнэлтэй дасгал хөдөлгөөн хийдэг байх.

  • Телевиз үзэх цагаа багасгах

Долоо хоногт 10-аас бага цагийг телевизийн өмнө сууж өнгөрүүлэх

  • Бага илчлэгтэй, бага тостой хоол

Өдөрт 1,380 калори илчлэгээс хэтрэхгүй хүнс хэрэглэх. Үүний 30 хүрэхгүй хувь нь өөх тосноос гаралтай байх.

  • Жигд хооллолт

Ижил хэмжээний хоолыг тогтмол жигд идэх, амралтын болон баярын өдрөөр хэтрүүлэхгүй байх.

  • Өглөөний цай

Өдөр өлсөж, орой нь хэт идэхгүй байхын тулд өдөр бүр өглөөний цай ууж сурах

  • Хоолны сахилга бат

Сэтгэл хөдлөл, хүсэл шуналдаа автан дуртай хоолоо хэтрүүлж идэхээс зайлсхийх хатуу сахилга баттай байх

  • Тогтмол хяналт

Ядаж долоо хоногт нэг удаа биеийн жингээ хэмжих. Өдөр бүр хоолноос авч байгаа илчлэгээ тооцоолох.

 

Эх сурвалж: LiveScience.Com