Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шагналаа тэмдэглэсэн Лео Оскараа мартах шахжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

22 жил тэмцсэний эцэст Оскарын шагналыг гардаж авсан Леонардо ДиКаприо ёслолын ажиллагааны дараа Холливүүдийн баруун дүүрэгт орших ресторанд наргисан байна.

Лео тэнд багагүй ууж, и-тамхи татаж, мөн хөгжилтэй бүжгийн хөдөлгөөн хийж байгааг нь TMZ сайтынхан видео дүрсэнд буулгаж авчээ.

Цэнгээний дараа Лео харихаар машинд суухдаа Оскарын шагналаа мартсан байсныг нэгэн хүн хүргэж өгсөн байна. Бас нэрт жүжигчинд лонх оргилуун дарс өгч байгаа нь дүрсэнд бичигджээ.