Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайханы "Дефакто" нэвтрүүлгийг "ДЭЭРЭЭС УЛАМЖЛАЛТАЙГААР" хаалгасан гэв!

Ч.Болортуяа
2016 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайханы "Дефакто" ярилцлагын нэвтрүүлэг Олон Нийтийн Радио Телевизээр олон нийтэд хүрдэг байсан билээ. 

Д.Жаргалсайхан гуайг хүлээн авагчид хамгийн төвийг сахисан байр сууринаас мэдээлэлд ханддаг хэмээн хүндэтгэн үздэг. 

Гэвч түүний ээлжит нэгэн ярилцлагын дараа "Дефакто" хөтөлбөрийг "Монголын Мэдээ" сувгаар дахин гаргахгүй байх буюу гэрээгээ дуусгах болсон талаар мэдэгдсэн байна. 

Энэ талаар Д.Жаргалсайхан эдийн засагчтай холбогдож тодруулахад:

""Монголын Мэдээ" сувгийн захирал Ц.Мөнхтөр "Таны нэвтрүүлгийг дээрээс уламжлалтайгаар дахин эфирээр гаргахгүй боллоо" гэсэн" гэв.

Д.Жаргалсайхан энэ тухай өөрийн твиттер хуудаснаа бичсэний дараа олон хүн Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөнд эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна.